Хотын дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр ДАВЖ ЗААЛДАНА

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн арванхоёрдугаар сард /2021.012.16/ Хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ.

Шүүх хурал есөн өдөр үргэлжилсэн бөгөөд Хотын дарга асан Э.Бат-Үүлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон гэм буруутайд тооцсон юм. 

Харин Хотын дарга асан Э.Бат-Үүл шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгчөөрөө дамжуулж давж заалдахаа мэдэгдсэн. Улмаар давж заалдах гомдлоо гаргасан байдаг. 

Тэгвэл өнөөдөр /2022.04.04/ Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно. Шүүх хурлыг 09.00 цагт товлоод байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lol (66.181.161.86) 2022 оны 04 сарын 04

Зөнөг хулгайч удахгүй үхэх нь ээ

0  |  0
гутамшиг(192.82.74.76) 2022 оны 04 сарын 04

Хүүдээ тендерт шалгаруулалтгүй том төсөл нэрээр мөнгө хуваарилж идчихээд түмнийг хохироочихоод жон жон гэж улихаа боль Батүүлээ. чи өдийн насандаа өдий зэргийн төрийн хайр хишиг хүртчихээд ингэж яваа нь үнэхээр гуамшиг ичгүүртэй ндний булай

1  |  0
Top