Шүүх хуралд Э.Бат-Үүлийг биечлэн оролцуулах хүсэлт тавьжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн арванхоёрдугаар сард /2021.012.16/ Хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ.

Шүүх хурал есөн өдөр үргэлжилсэн бөгөөд Хотын дарга асан Э.Бат-Үүлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон гэм буруутайд тооцсон юм. 

Харин Хотын дарга асан Э.Бат-Үүл шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгчөөрөө дамжуулж давж заалдахаа мэдэгдсэн. Улмаар давж заалдах гомдлоо гаргасан байдаг.  

Тэгвэл өнөөдөр /2022.04.04/ Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг 09.00 цагт товлоод байсан ч түр хойшлуулаад байна. Учир нь, шүүгчдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Э.Бат-Үүлийг шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлт тавьжээ. 

Тиймээс хэргийн оролцогч нарыг иртэл шүүх хуралдааныг түр хойшлуулаад байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн Бат (192.82.76.134) 2022 оны 04 сарын 04

Бат-Үүл Зоригийг алсан гэж хүртэл сэжиглэгдэж байсан. Хэрвээ суллаж болохгүй дээр нэмээд Эрдэнэ, Элбэгдорж нарыг яллавал таарна.\n

0  |  0
Монгол (66.181.161.86) 2022 оны 04 сарын 04

Ялыг нь нэм зоригийг алсан биздээ

1  |  0
бар(202.126.90.84) 2022 оны 04 сарын 04

энэ пзлааг гаргажболохгүй олонайлын эд хөрөнгөөр тлглосон тэр хүүхэд н бас хорм тэр бас заллин

1  |  0
Зочин(202.9.46.49) 2022 оны 04 сарын 04

Хилсдүүлсэн юм чинь суллах байхаа.

0  |  1
энэ үнэн(192.82.74.76) 2022 оны 04 сарын 04

энэ хулгайч шившгийн өвгөн жангаа дуугүй гударч ялаа эдэл. чам шиг новшоор нийгэм үл дутна

1  |  0
Top