Шүүгдэгч Э.Бат-Үүл шүүх танхимд ирснээр хурал эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн арванхоёрдугаар сард /2021.012.16/ Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон гэм буруутайд тооцсон юм. 

Харин Хотын дарга асан Э.Бат-Үүл шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгчөөрөө дамжуулж давж заалдахаа мэдэгдсэн.  

Тэгвэл өнөөдөр /2022.04.04/ Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг 09.00 цагт товлоод байсан ч өмгөөлөгчийн зүгээс Э.Бат-Үүлийг шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлт тавьсан юм. Тиймээс шүүгдэгч Э.Бат-Үүлийг ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангиас шүүх танхимд авч ирснээр шүүх хурал 12:00 цагт эхэллээ.

Э.БАТ-ҮҮЛИЙГ ШҮҮХ ТАНХИМД ХОРИХ АНГИАС АВЧ ИРЖ БАЙГАА БИЧЛЭГ!

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(66.181.161.111) 2022 оны 04 сарын 05

ichih nuurgui ,mongol ulsiin BATAAR GUIA,hairan ner tor udam ugsaa,ur huuhedteigee niileed luivardaad shiren nuurelj suuh gej

1  |  0
Зочинх(202.9.46.42) 2022 оны 04 сарын 05

Доор бичсэн хүмүүс юмыг ул суурьтай хандаж бичих ёстой. Хүнийг өвгөн гэж доромжлох ёсгүйг мэдэх хэрэгтэй.Залуухан байхдаа МУИС-н физикийн ангийг онц дүнтэй төгсөж, Ардчиллыг бүтээн байгуулахад гардан оролцож, бүх зүйлээ зориулж явсан иргэн хүн. Бат-Үүл хэзээ ч мөнгө хулгайлж яваагүй Эрдэнэ гуайн хүүхдүүд юм. Шүүх хурлыг яагаад хаалттай хийж байгаа юм бэ!!!

0  |  2
eee(95.114.75.28) 2022 оны 04 сарын 05

ene salga uwgunig hu sanatai yumtai n harhar oi gutah yuma yaj amid yawdag bna en humust yos zui hun chanar bol yostoi tui mai yumda... zailad ugusei

2  |  0
Зочин(103.212.119.229) 2022 оны 04 сарын 05

Улсаас 13 тэрбумыг хулгайлан авчихаад ялаа эдлэхгүй элдэв тайлбар хийж, арга саам хайгаад явж байдаг. Гэтэл жирийн иргэн эмэгтэй ХААН банкнаас 20 сая төгрөг зээлээд төлж чадахгүй болохоор амиа хорлосон байна. Тэр эмэгтэй элдэв зовлон ярьж зээлээ төлөхгүй байх арга саам хайсангүй. Гэтэл энэ муу хулгайч хүүтэйгээ нийлж тендер зувчуулдаг, дүү Батхүүтэйгээ нийлж Эрдэнэтийн луйварт оролцсон байдаг. Юун 4 жил, 40 жилийн ял эдлэх ёстой.

5  |  0
Top