Анхан шатны эмэгтэй шүүгчийн сургалт эхлэхэд бэлэн боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны Шүүгчийн хэлтсийн зүгээс 2022 оны анхан шатны эмэгтэй шүүгчийн нарт зориулсан сургалтаа хийхэд бэлэн болоод байна.

Танд өөрийн хайртай спорттойгоо илүү ойр байж, түүнийхээ нэг хэсэг нь болж шинэ талбарт өөрийгөө нээн харуулах, шинэ баг хамт олонтой болох мөн мэдээж хэрэг нэмэлт орлоготой болох алдаж боломгүй боломжийг бид олгож байна.

Та бие бялдрын зөв хөгжилтэй байхад л хангалттай бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөрийн дагуу явагдахыг дуулгахад таатай байна.

Сургалт: 2022.04.14-носс 17-ны хооронд явагдах болно. Үнэ төлбөргүй.

Доорх холбоосоор бүртгүүлнэ үү https://docs.google.com/.../1FAIpQLSeUHEQUqYJXXY.../viewform

Эх сурвалж: МХБХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top