Завханы соёлын өдрүүдийг 999 морин хуурч хуурын татлагаар эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05

 Сүхбаатарын талбайд хутагт хувилгаадаараа хэзээнээс алдартай Завхан нутгийн соёлын өдрийн арга хэмжээний нээлт өнөөдөр 11 цагаас боллоо.  Баруун хязгаар Завхан нутгаас  ирсэн 999 морин хуурч хүүхэд морин хуураа уянгалуулан татаж, нийслэлчүүдийг сонорыг мялаасан байна. Энэ сарын 11-ийг хүртэл үргэлжлэх тус нутгийн соёлын өдрүүдэд  эдгээр морин хуурч багачуудаас гадна 100 уртын дуучин 50 хөөмийч болон нийт 2000 гаруй хүмүүс уг арга хэмжээнд оролцох юм. Эдгээр өдрүүдэд Завханы уран бүтээлчдийн болон хүүхдийн хамтлагуудын тоглолт, дүрслэх урлагийн болон музейн үзмэрүүдээ нийслэлчүүддээ толилуулахаас гадна Завханы брэнд хүсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг ч зохион байгуулах юм байна. Уншигч та уг аймгийн соёлын өдрийн хөтөлбөрийг хүлээн авна уу.

“Завханы соёлын өдрүүд”-ийн хөтөлбөр:

7 сарын 5-нд: 11.00 цагт “Завханы өдрүүд” нээлтийн арга хэмжээ, 999 морин хуурчдын тоглолт Сүхбаатарын талбайд

7 сарын 5-нд: 18.00, 20.00 цагт “Оюуны энергитэй Завхан мину” концерт Дуурийн театр-д

7 сарын 5-7нд:
10.00-18.00 цагт .“Цадиг түүхтэй цагаан уулынхан” үзэсгэлэн Уран зургийн галерей-д  Музейн үзмэр, уран зураг, ном, байгалийн зургийн үзэсгэлэн гарна. Завхан аймгаас төрөн гарсан 10 академич, 560 гаруй эрдэмтэн, доктор, профессор, 100 гаруй зохиолч яруу найрагчид бий. Эл үзэсгэлэнд эдгээр эрдэмтэн доктор, зохиолчдын 1000 гаруй зохиол бүтээлийн дээжийг өргөн барих ажээ. Номын үзэсгэлэнгээс гадна сум орон нутгийн тухай, эрдэмтдийн тухай, Завханы үзэсгэлэнт газруудын талаар олон нийтэд дэлгэн үзүүлэх юм.


7 сарын 6-нд: 15.00, 17.00 цагт “Дэгдээхэй насны аялгуу” хүүхдийн концерт Хүүхдийн ордонд болно. Тус тоглолтод Завхан аймгийн бүх насны хүүхдийн төлөөлөл болох 80 гаруй хүүхэд оролцох юм байна.

7 сарын 7,8-нд: 10.00-18.00 цагт “Завханы бренд-бидний хэрэглээ” үзэсгэлэн худалдаа Бизнес хөгжлийн төвд, Улаанбаатар банкны 2 дугаар давхарт

7 сарын 9-нд 15.00 цагт “Гала концер”-т Буянт –Ухаа спорт цогцолборд

7 сарын 11-нд: 7.00-13.00 цагт Ардын хувьсгалын 90 жилийн ойн үндэсний баяр наадмын нээлт - 999 морин хуурчдын тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд тус тус тоглох юм байна.


Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top