Монголын урчуудын эвлэл (МУЭ)-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн нэрэмжит 35 хүртэлх насны уран бүтээлчдийн дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Алтан бийр-16” үзэсгэлэн өнөөдөр нээгдэж байна.
Дөрөвдүгээр сарын 18 хүртэлх үргэлжлэх үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд дэлгэгдээд байна.
“Алтан бийр” олон улсын үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн салбар бүрийг орхигдуулахгүй эн тэнцүү хөгжүүлэх зорилгоор жил бүр шилдэг бүтээлийг тодруулж, мөн үзэсгэлэнгийн үеэр залуу уран бүтээлчдэд шаардлагатай мэдээллүүдийг олгох лекцүүд болон залуу уран бүтээлчдийнхээ дунд Таталбар зургийн уралдааныг зохион байгуулдаг билээ. Үүний үр дүнд жилээс жилд үзэсгэлэнгийн чанар илүүтэй сайжирч, залуу уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг томоохон үзэсгэлэн болж чадсан юм. Э
Энэ жилийн “Алтан бийр-16” үзэсгэлэн онголын урчуудын Эвлэлийн түүхт 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Бүтээлд тавигдах шаардлага
Бүтээл хүлээн авах хугацаа
Шилдэг бүтээлийн шагнал
Дэд байр
Таталбар зургийн уралдааны шилдэг бүтээл
Дэд байр
Үзэсгэлэнгийн нээлт, шагнал гардуулах ёслол өнөөдөр 17:00 цагаас МУЭ-ийн Арт галерейд болно.
Ивээн тэтгэгч байгууллагууд
Сэтгэгдэл ( 0 )