Х.Нямбаатар: Тавдугаар сарын 1-нээс иргэн бүр тоон гарын үсэгтэй болно

2022 оны 04 сарын 05

НЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Шударга ёсыг эрхэмлэе” нийслэлийн зөвлөгөөнийг өчигдөр /2022.04.04/  Төрийн ордонд зохион байгууллаа.


Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Тавдугаар сарын 1-нээс Цахим хөгжлийн багц хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хууль хэрэгжсэнээр 16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсэгтэй болно. Ингэснээр иргэд төрд байгаа өөрийн мэдээллийг цахим гарын үсгээр баталгаажуулж, цахимаар авч болно.

Тухайлбал, улсын бүртгэлийн байгууллага 126 багц үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Нэг үйлчилгээ нь дотроо 3-4 задарч байгаа. Эдгээр багц үйлчилгээнээс улсын бүртгэлийн байгууллага дээр дөрвөн төрлийн үйлчилгээг биеэр очиж авна. Үүнд хурууны шинэчилсэн хээний бүртгэл, Монгол Улсын иргэний харьяаллаас гарах, эсвэл орж байгаа тохиолдолд, хоригтой холбоотой гэх мэт үйлчилгээнүүд орж байгаа. Газартай холбоотой үйлчилгээг заавал биеэр очиж үйлчлүүлэх шаардлагагүй.

Өөрөөр хэлбэл, төрийн бүх үйлчилгээг цахимжуулахад анхаарна. Нийслэлтэй холбоотой хамгийн их авлига яригддаг салбар бол барилгыг улсын комисс хүлээж авахтай холбоотой асуудал байна. Иймд барилгын комисстой холбоотой эхнээс нь төгсгөл хүртэл бүх үйлчилгээг цахимжуулъя гэж байгаа” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 04 сарын 05

Ulsiihaan emeh zambaraagvi heel hahauulaa hvbleen zuvshuuruud baidag .Ulsiin hyyli zvin said .Arai dendenee .Vnees bolj Irgedee kodlood ter kodoor ni hariihan bvhel uymiig ni uursuduu asahgataigaar hurdn avah uym.Barag 1 dvgeer angiin hvvhediin ouyu uhaanaar.Mongoliig hudajdaj baih shiv.Ene metiin balai savanguudiig hurdan tonilgohgvi bol bid baraa nii kod bolj baih shigee.KKK.Mongolchuud kottoi bolj bna.Ene muusain hog shaarnuud aihaa baijee.Bid RIGESTEREERE DELHIIN BVH ULSUUD SHIG AMIDARNA ZA.CHI L UURIIHUU BAGA BALCHIR SEMJ SUULAGSAN OHIDUU DAA KODOL ZA.MAN HEREES HETERSEN.ALATSANAA.

0  |  0
Top