Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. (2022.04.06)
Хуралдаанаар "Шинэ Зуунмод" хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталжээ.
Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Засгийн газраас 2019 онд шинэ онгоцны буудлыг дагасан "Аэро-сити" барих төлөвлөлтийг баталсан. Түүнээс хойш 2020 онд орон нутгийн зэрэглэлтэй "Шинэ Зуунмод Майдар" хотыг байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар эдгээрийг нэгтгэсэн "Шинэ Зуунмод" хотын ерөнхий төлөвлөгөөг баталлаа.
Энэ жил Засгийн газраас инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 33 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Эхний ээлжинд инженерийн дэд бүтэц буюу цахилгаан, дулаан, цэвэрлэх байгууламж, холбоо мэдээлэл, үерийн далангийн ажлын зургийг хийж дууслаа. Үүнд урьдчилсан байдлаар нийт 500 тэрбум орчим төгрөгийг төсөвлөсөн. Төсөв орж ирсэн учир авто зам, тээврийн сүлжээний хэсэгчилсэн төлөвлөгөөг дахин гаргана. Мөн дараагийн шатны ажил болох газар чөлөөлөх ажлыг хийнэ" гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )