Төв талбайд өчигдөр /2022.04.07/ залуус төр, засгийг ажлаа хийхийг шаардаж, тайван жагсаал хийсэн. Улмаар үүрийн 04:00 цагийн үед цагдаа нар хүч хэрэглэн жагсаалыг албадан тарааж, 67 иргэнийг баривчилсан гэх мэдээлэл бий.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2022.04.08/ ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал "Өчигдөр өглөө 10:00 цагаас эхэлж залуус тайван жагсаалаа эхлүүлсэн. Хуульд зааснаараа урьчилж мэдэгдээгүй. Иргэдэд цагдаагийн байгууллын зүгээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, янз бүрийн байдлаар нийгмийн дэг журам зөрчигдөхгүй, иргэдийн эрх чөлөөнд халдахгүй байхыг удаа дараа сануулсан. Цагдаагийн байгууллагын зүгээс тасралтгүй хяналт тавьж ажилласан. Залуусын дундаас ус ундааны сав шидэх, талх шидэх зэрэг эсэргүүцлээ илэрхийлсэн. Жагсаал 09:00 цагийн орчимд жагсаалын бүтэц өөрчлөгдсөн. Жагсаал шингэрсэн, нийтийн хамарсан жагсаалд бусдыг турхирсан үг хэллэг хэлж эхэлсэн. Цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж, төрийн тусгай обьектод дайрч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс олширсон. Залуусыг тарахыг шаардсан. Цагдаагийн алба хаагчдын эрх чөлөөнд халдсан, тархи толгойг нь хагалсан, ажилд нь саад учруулсан. Жагсагчдын дунд насанд хүрээгүй иргэд, хүүхдүүд байсан. Тиймээс 03:40 цагт жагсаалыг тараасан. Үндсэндээ 20-иод иргэнийг түр саатуулан, шалгаж байна. Харин 18 иргэнээс согтолтын зэрэг тогтоосон, эрүүлжүүлсэн" гэх мэдээллийг өглөө.
МЭДЭЭЛЛИЙН ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 4 )
хуулийн дагуу 22,00 цаг хүртэл жагсаж болно...ард олон тайван амрах ёстой цагт шөнийн 03-04 хүртэл тэнэж хашгирч байгаа зөвшөөрч өөгшүүлж болохгүй....ямарваа жагсаал хэмжээтэй байх ёстой....
хөгжлийн банкны луйвар, хөтөлийн цементийн үйлдвэрийн дээрэм, АН- н даргаар Х.Баттулга сонгогдсон гээд олон үйл явдал давхцаж байхад энэ жагсаал болж байгаа нь анхаарал татаж бна…. Үүнтэй холбоотой мафийн бүлэглэл өөрсдийн булхайгаа дарахын тулд өөр зүйл рүү бусдын анхаарлыг чиглүүлэхийг санаархаж буй бололтой. долларт цадчихаад нүхэндээ багтахгүй болтлоо таргалж, тарвалзаж байгаа зарим хүмүүс хорлон сүйтгэх ажиллагааг санаархаж буй бололтой.!!!!!!!!!!!!!!!!!!
Сайн бна.
Зөв штээ. Хууль бол хууль. Цагдаа бас хүн