Европын томоохон дуурийн театрт дуулж, АНУ, Европын орнуудтай хамтран ажилладаг Оросын дуучин Анна Нетребко гуравдугаар сард ажилгүй болсон билээ.
Оросын Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааны улмаас Оросын дуучид, жүжигчид, тамирчид гадуурхагдаж эхэлсэн. Энэ асуудал Аннаг ч тойроогүй юм. Томоохон театрууд түүнтэй хамтран ажиллах гэрээгээ цуцалж, үүний дараа Анна Оросын Украинд явуулж буй цэргийн ажиллагааг шүүмжилсэн билээ. Үүнээсээ болж дуурийн од бүсгүй эх орондоо ч ажиллаж чадахааргүй болжээ.
Анна Австрид эргэн очсоныхоо дараа фэнүүддээ хандан бичлэг хийж “Би эх орныхоо эсрэг яваагүй, явах ч үгүй. Өөрийгөө зөвтгөх ямар нэгэн тайлбар хиймээргүй байна. Хэлэх зүйлээ хэлсэн. Намайг хүн төрөлхтний тал нь үзэн ядсан” гэсэн байна.
Барууны шаардлагаар эх орноосоо татгалзсан гэж буруутгагдаад байгаа дуучин бүсгүй ирэх тавдугаар сараас уран бүтээлдээ эргэн орох аж.
Сэтгэгдэл ( 1 )
гудманд тааралдсан орос болгоны нүүрлүү нулимах хэрэгтэй