Реппэр NO:EL-д нэг жилийн хорих ЯЛ оноолоо

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

 

Өмнөд Солонгосын реппэр NO:EL өнгөрсөн жилийн есдүгээр сард зам тээврийн осолд орсон бөгөөд согтуурлын зэрэг тодорхойлох шинжилгээ өгөхөөс татгалзсан тул цагдаагийн биед халдсан хэргээр шүүхэд дуудагдаад байсан юм. 

Түүнийг Сөүлийн шүүхээс нэг жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд прокурорууд түүнийг гурван жилийн хорих ялаар шийтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Гэсэн ч шүүхээс түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа учир харгалзан үзэж, ийм шийдвэр гаргасан хэмээх тайлбарыг өгчээ. 

Энэ жил 22 нас хүрч байгаа реппэр NO:EL 2020 онд мөн согтуугаар жолоо барьж байгаад осол гаргаж байсан бөгөөд жил хагасын тэнсэн харгалзах ял сонсож байсан удаатай.

Түүний аав шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Юн Сок Ёолын Тамгын газрын дарга Чан Жэ Вон ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top