Иргэдийн зүгээс үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ хүрээнд өчигдөр буюу энэ сарын 07-ны өдөр “Сүхбаатарын талбай”-д “Монголдоо сайхан амьдаръя” уриатай жагсаал зохион байгуулсан билээ. Энэхүү жагсаал, цуглааны үеэр цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн.
Жагсаал, цуглааны үед зарим иргэд төрийн байгууллага, алба хаагчийн хувь ёсны шаардлагыг үл биелүүлсний улмаас албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн найман алба хаагч хүнд болон хөнгөн гэмтэж, бэртсэн талаар Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлсэн. Тухайлбал, алба хаагчдын толгой хагарч, гар, хөлийн зөөлөн эдийн гэмтэл учирч, нэг алба хаагч яаралтай мэс заслын тусламжийн үйлчилгээ авч Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Албан үүргээ гүйцэтгэж яваад бэртэж, гэмтсэн алба хаагчидтай Хууль зүй, дотоод хэргийн сайд өчигдөр биечлэн уулзаж, сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 9 )
тэр чирэгдэж явсан нөхөр цагдааруу чулуу шидэхийг уриалж 2цагдаагийн толгой хагалсан гэсэн тэр өшиглөдөг цагдаагийн официрийн цэргүүд бсан тэгээд уурласан гэж яригдаж бналээ .Аль аль талдаа гэж хүний толгой хагалж уриалсан хүн яах ёстой юм бол энэ бол үймээн самуун гаргасан гэсэн үг биздээ
ЗА ТЭР НЭГ ИX СҮРТЭЙ ЭД БИШ ДУУГҮЙXЭН АСРАНА БИЗ, НААД XУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИД ЖДҮ\nXӨГЖЛИЙН БАНКНЫXНЫXАА ТУXАЙ ТАГ ЧИГ !!!
Өөрсдөө л бэртээ биз. Худалч Цагдаагийн дарга нараа соль. Та нар их л дарвайж байна даа. Иргэдийг дорд үзвэл их л юм үзнэ дээ.
гэмтсэн залуусыг яагаад орхиод бна адилхан хандаарай нямбаатараа
ЛУЙВРЫГ НЬ ИЛ БОЛГОСОН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ БОЛНО
залуус жагслаа, үгээ хэллээ, ЕС санал хүсэлтийг нь хүлээн авч тодорхой хариу өглөө. Залуус хуучин ах нар шигээ сууна, өлсөнө, үхнэ гэж айлгасангүй, монголдоо сайхан амьдрах боломж олгооч, авилгыг устгаач, луйварын гэмт хэргүүдийг шийдвэрлээч гэсэн зөв зүйтэй санал хэллээ. Гэтэл яагаад тарахгүй бга нь ойлгомжгүй, …хэн нэгний турхиралт, өдөөн хатгалганд автаж, хууль зөрчсөн үйлдвэл хийх юм биш бга гэсэн хардлагыг төрүүлж бна.
цагдаа энэ мэт жижиг эрсдлийг тооцож ажилладаггүй юм уу?хүүхэд шиг ард нь гоншигноод бх юм
цагдаа ийм зэргийн гэмтлийг СҮР БАДРУУЛАХГҮЙ,ОЛОНД ҮЗҮҮЛЭХГҮЙ ХАТУУЖИЛТАЙ байж сур
Said darga naraas n khokhirol tolboriig n gargaasai..\n