Наран улсаас гурван дэлхийн аварга манай оронд ирнэ

2022 оны 04 сарын 11

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-24-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болно.

Тус тэмцээнд Япон улсаас чөлөөт бөхийн төрөлд дэлхийн гурван аварга 18-20 настай бүсгүйчүүд Акари Фүжинами, Ремина Йошимото, Цүгүми Сакүраи нар зодоглохоор болов. Мөн Риогийн олимпийн наадмын мөнгөн медальт Рей Хигүчи, ДАШТ-ий мөнгөн медальт Мика Морикава, хүрэл медальт медальт Нонока Озаки тэргүүтэй шилдгүүдээс гадна шинээр тодрон гарч ирж байгаа залуус зонхилсон баг ирнэ.

 

ЯПОНЫ ШИГШЭЭ БАГ:

 

Эрэгтэйчүүд:
 
57 кг: Рикүто Араи
61 кг: Рей Хигүчи - “Рио-2016” олимпийн мөнгө, 23 хүртэлх насны дэлхийн аварга (2018 он)
65 кг: Каики Ямагүчи - Залуучуудын дэлхийн аварга (2019 он)
70 кг: Таиши Нарикүни - Өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө (2014 он)
74 кг: Дайчи Такатани - “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий мөнгө (2018 он), хүрэл (2020 он)
79 кг: Юдаи Такахаши
86 кг: Шота Шираи - Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл (2012 он)
92 кг: Такүма Оцү - Азийн АШТ-ий мөнгө (2021 он)
97 кг: Такаши Ишигүро - Азийн АШТ-ий хүрэл (2021 он)
125 кг: Тайки Ямамото - Азийн АШТ-ий хүрэл (2017 он)
 
Эмэгтэйчүүд:
 
50 кг: Ремина Йошимото - Дэлхийн аварга (2021 он), өсвөр үеийн дэлхийн аварга (2017 он), залуучуудын Азийн аварга (2019 он), өсвөр үеийн Азийн аварга (2016 он)
53 кг: Акари Фүжинами - Дэлхийн аварга (2021 он), өсвөр үеийн дэлхийн аварга (2018 он)
55 кг: Үми Имаи - Залуучуудын дэлхийн аварга (2018 он), залуучуудын Азийн хошой аварга (2018, 2019 он)
57 кг: Цүгүми Сакүраи - Дэлхийн аварга (2021 он), өсвөр үеийн дэлхийн аварга (2016 он)
59 кг: Сара Натами - Азийн АШТ-ий мөнгө (2018 он)
62 кг: Нонока Озаки - ДАШТ-ий хүрэл (2021), өсвөр үеийн дэлхийн хошой аварга (2018, 2019 он), “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпийн аварга
65 кг: Мива Морикава - ДАШТ-ий мөнгө (2021 он), залуучуудын ДАШТ-ий алт (2019 он), хүрэл (2018 он), 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө (2018 он)
68 кг: Нарүха Мацүюки - Азийн АШТ-ий мөнгө (2020 он), 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө (2017 он), залуучуудын дэлхийн аварга (2019 он)
72 кг: Сүмирэ Ниикүра
76 кг: Юка Кагами - Залуучуудын дэлхийн аварга (2019 он), өсвөр үеийн дэлхийн хошой аварга (2017, 2018 он)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 11

Чөлөөтийн азийн аварга гээд л сүржигнээд байх юм, сүртэй юм болох юм уу даа, хоосон зааланд хэдэн шалдан юм ноцолдоод л таарах биз дээ

0  |  1
Top