Жүжигчин, дуучин Женнфер Лопез Бен Аффлекийн хоёр дахь удаагийн гэрлэх саналыг хүлээн авчээ.
Дуучин бүсгүй өнгөрөгч баасан гарагт нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхөөр ирэхдээ сүйн бөгжөө зүүн ирсэн бөгөөд 8.5 кратын ногоон өнгийн алмаазан шигтгээтэй бөгж тийм ч амар олддог эд биш аж.
Ховорт тооцогдох уг бөгжийг бэлэглэсэн нь зүгээр ч нэг сонголт биш аж. Энэ нь Жэйлод аз авчирдаг өнгө бөгөөд дуучин бүсгүй өмнө нь "Би үргэлж л ногоон өнгө бол миний азын өнгө гэж хэлдэг. Магадгүй та бүхэн миний ногоон даашинзыг санаж байгаа байх. Ногоон хувцас өмссөн үед миний амьдралд гайхалтай зүйл тохиолдсон олон мөч байдгийг би ойлгосон" хэмээж байсан удаатай.
Мөн маш ховорт тооцогдох уг бөгж нь түүний өмнө нь авч байсан сүйн бөгжнүүдээс хамгийн үнэтэй нь хэмээн мэргэжилтнүүд онцолжээ.
Тэд 2002 оны 11-р сард анх сүй тавьж байсан. Энэ үеэр Бен Аффлек ягаан өнгийн 6.10 кратын алмаазан бөгж бэлэглэж байжээ.
Жэйло зургаа дахь удаагаа ийнхүү сүй тавьж байгаа бөгөөд хосуудын хэн хэн нь харилцаандаа ихээхэн ач холбогдол өгч буй нь дэлхий нийтийн өмнө ийнхүү харагдсаар байна.
Jlo-д 2002 онд бэлэглэж байсан сүйн бөгж
Сэтгэгдэл ( 0 )