Жүжигчин Женнифер Лопез өнгөрсөн долоо хоногт зургаа дахь удаагаа сүй тавьлаа. 2019 онд Алекс Родригестэй сүй тавьж буйгаа зарлаж байсан тэрээр өнгөрсөн жилээс эхлэн экс найз залуу болох Бен Аффлектай дахин болзож эхэлсэн нь багагүй шуугиан дэгдээсэн билээ.
Тэд 2002 оны 11-р сард анх сүй тавьж байсан. Ингэхдээ ягаан өнгийн 6.10 каратын алмаазан шигтгээтэй бөгж бэлэглэж байсан бөгөөд ховор төрлийн уг бөгж нь олны анхаарлыг ихээр татаж байлаа.
Зарим хүмүүс Жэйлог хамгийн олон удаа сүйн бөгж авч байсан алдартан хэмээн бодох нь бий. Гэвч жүжигчин Элизабет Тэйлор агсан нийтдээ найман удаа сүй тавьж байсан бөгөөд Ричарт Бертонтой мөн хоёр удаа сүй тавьж байжээ.
Ингээд Женнифер Лопезийн сүйн бөгжний түүхээр хамтаа аялъя.
1. Ожани Ноа
Жэйло 1997 онд анхны сүйн бөгжөө ресторанд ажилладаг байсан Ожани Ноа хэмээх залуугаас авч байжээ. 100.000 ам.долларын үнэтэй алмаазан шигтгээтэй сүйн бөгж авсан тэрээр жилийн дараа харилцаагаа дуусгавар болгосон юм.
2. Крисс Жад
Жэйло 2001 онд ардаа бүжиглэдэг байсан бүжигчин Крисс Жадтай гэрлэсэн бөгөөд зургаан оронтой тоогоор үнэлэгдсэн маргад эрдэнийн шигтгээтэй сүйн бөгж бэлгэнд авсан байна. Тэдний гэрлэлт мөн л нэг жилийн хугацаанд үргэлжилжээ.
3. Бен Аффлек
Жэйло, Бен Аффлек нар 2002 онд сүй тавьж байсан бөгөөд 6.10 каратын ягаан өнгийн алмаазан шигтгээтэй бөгж авч байжээ. Үүнээс хойш ягаан алмаазын үнэ цэн хэд дахин өссөн бөгөөд 2003 онд хосууд албан ёсоор хоёр тийш болсон юм.
4. Марк Энтони
Аффлекаас салсны дараа Жэйло дуучин Марк Энтонитой үерхэж эхэлсэн. Хосууд 2003 онд сүй тавьсан бөгөөд 8.5 каратын цэнхэр өнгийн алмаазан шигтгээтэй бөгжөөр гэрлэх санал тавьж байжээ. Тэд 2011 онд салж буйгаа олон нийтэд мэдээлсэн бөгөөд 2015 онд албан ёсоор хоёр тийш болсон юм. Хосууд дундаасаа хоёр хүүхэдтэй болжээ.
5. Алекс Родригес
Тэд 2017 оноос эхлэн болзож эхэлсэн. 2019 оны гуравдугаар сард ойролцоогоор 10-15 каратын жинжтэй, 1-5 сая ам.доллараар үнэлэгдэх маргад эрдэнийн чулуун шигтгээтэй бөгжөөр гэрлэх санал тавьж байсан бөгөөд 2021 онд сүйгээ албан ёсоор цуцалсан юм.
6. Бен Аффлек
Хосууд 2021 онд харилцаагаа сэргээсэн нь багагүй дуулиан дэгдээсэн. Өнгөрсөн долоо хоногт тэд хоёр дахь удаагаа сүй тавьж байгаагаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд ногоон өнгийн алмаазан шигтгээтэй бөгж нь 8.5 каратын жинтэй аж.
Тэд 17 жилийн дараа ийнхүү дахин сүй тавьж байна. Ногоон өнгө нь Жэйлод аз авчирдаг гэх бөгөөд дуучин бүсгүй энэ тухай ""Би үргэлж л ногоон өнгө бол миний азын өнгө гэж хэлдэг. Магадгүй та бүхэн миний ногоон даашинзыг санаж байгаа байх. Ногоон хувцас өмссөн үед миний амьдралд гайхалтай зүйл тохиолдсон олон мөч байдгийг би ойлгосон" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 4 )
1969 онд төрсөн болохоор одоо ч хөгширч дээ Жэйло минь.
Шуналтай сэтгэлийн үнэтэй ал.
tegnshtei,soyolto b u g u.mongold ch gesn gerelchiheed gadaadad ayalj bhda bogj avna geed heruul hiij bsn hosiig harsn.
Энэ олон сүй бөгж нь өөрт үлддэг байхдаа алдартангууд хүртэл зовлонтой л амьдардаг юм байна дээ..............