Жэйда Пинкетт Смит Оскараас хойш анх удаа олны өмнө гарч ирлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11

 

Жэйда Пинкетт Смит Академийн шагнал гардуулах ёслолоос хойш анх удаа олны өмнө гарч ирлээ. Уг ёслолын үеэр комедиан Крис Рок Жэйдагийн тухай тохиромжгүй тохуурхал хийсэн нь Уилл Смитийн уурыг хүргэсэн бөгөөд тайзнаа гарч ирэн Крис Рокыг алгадсан нь сахилгын шийтгэл авахад хүргэсэн билээ. 

Жэйда өнгөрөгч бямба гарагт Лос Анжелес хотод болсон Rhimes Performing Arts Center-ийн нээлтийн улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн бөгөөд уг төвд Уилл болон Жэйда нарын нэрэмжит хэд хэдэн студи байгаа тухай Brodway World-с мэдээлжээ. 

Оскар дээрх үйл явдлаас хойш энэхүү явдлын тухай ямар нэгэн зүйл хэлээгүй Жэйда уг улаан хивсний ёслолд ганцаар хүрэлцэн иржээ. Ингэхдээ ч мөн уг үйл явдлын тухай ямар нэгэн тайлбар хэлээгүй байна. 

Академийн зүгээс Уилл Смитийг 10 жилийн турш Академийн арга хэмжээнд оролцохыг хориглосон бөгөөд нэр дэвших эрх нь хэвээр үлдэж байгаа ажээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top