Хөлбөмбөгийн холбоо "Мобиком" групптэй хамтран ажиллана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11

Монголын анхдагчдын нэг "Мобиком" групп Монголын Хөлбөмбөгийн холбооны дээд зэрэглэлийн тэмцээн дээд лигийг ивээн тэтгэхээр боллоо.

Гэрээний хүрээнд Үндэсний дээд лиг тэмцээнийг "МОБИ ДЭЭД ЛИГ" нэрийн дор зохион байгуулах бөгөөд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллахаар боллоо.

Мөн гэрээний хүрээнд “VOO” болон “Monpay”-тэй хосолсон олон гэнэтийн бэлэг хөлбөмбөг сонирхогчдыг хүлээж байгаа бөгөөд удахгүй тоглолтын тасалбаруудыг биеэр очиж бэлэн мөнгөөр авах асуудлыг хялбарчилж, онлайнаар MonPay апликейшнаас авах боломжтой болох аж. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top