У.Хүрэлсүх: Шаардлагагүй хөрөнгө оруулалтыг бүгдийг нь тана

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2022.04.11) УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд үүрэг, чиглэл өглөө.

Тэрбээр уулзалтын үеэр "Бид нэргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг л байдалтай байна. Хүнсний аюулгүй байдал, зам тээвэр, бензин шатахууны асуудал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг анхааруулсныг санаж байгаа байх. Дэлхий даяар нөхцөл байдал сайнгүй байна.

Вирусний асуудал залгаад, Орос Украины асуудал үүслээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр газрын түүхий тосны үнэ хоёр дахин, хүнсний бүтээгдэхүүний үнэ 30-40 хувиар нэмэгдсэн. УИХ, Засгийн газар харилцан уялдаатай ажиллаж, хурдан арга хэмжээ ав.

Шаардлагатай бол төсвийн тодотгол хий. Хүнсээ гаднаас авмааргүй байна. Хүнс, эрчим хүч, шатахууныг дотоодоос хангадаг болох нь маш чухал юм гэдгийг өнгөрсөн хоёр жил бидэнд маш сайн ойлгууллаа. Тусгаар тогтносон эдийн засгийн хараат бус улс орныг барьж байгуулах нь хамгийн чухал гэдгийг нөхцөл байдалд тод харуулж байна.

Бодит байдлыг үнэнээр нь хэл. Ямар нөхцөл байдалтай нүүр тулж байгаагаа үнэнээр нь хэл. Шаардлагагүй хөрөнгө оруулалтыг бүгдийг нь тана. Ор нэр төдий биш, дорвитой, зоригтой алхам хийж ажилла" гэлээ. 
 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.111.68.3) 2022 оны 04 сарын 13

та нар чадахгүй боловсролгүй

0  |  0
Эхорон(202.21.124.130) 2022 оны 04 сарын 12

Сагсуу маань буруу яриж бна Нэн Шаарлагаггүй гэж ярь эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр Шаардлагаггүй зүйлд үрдэг бсан юмуу

0  |  0
Болд(139.5.219.136) 2022 оны 04 сарын 12

Хэнтий Ульхан руу тавих замын ажлыг зогсоо.

0  |  0
Зочин(192.82.90.50) 2022 оны 04 сарын 11

Шаардлагагүй юм гэж юу байхав дээ гэхдээ ард түмний амьдралыг бодоо одоохондоо түр азная ажил гарч дээ

0  |  0
Зочин(79.98.213.82) 2022 оны 04 сарын 11

Оюутнууд Ерөнхий сайдад тавьсан шаардлага нь оновчтой биш байсан байж болно. Гэхдээ Ерөнхий сайд өөрөө тодорхой ажлыг эхлүүлэн хийх ёстой болжээ гэдгээ ойлгох хэрэгтэй. Гадний хөрөнгө оруулагчдыг татан ирүүлэхийг тулд офшорын хэрэгт орооцолдсон нөхдүүдэд арга хэмжээ авч хөрөнгө мөнгийг нь яаралтай улсын төсөвт ашиглах хэрэгтэй. Том тэрэгнүүдийг явахыг хориглолоо гээд ард түмний амьдрал сайжрахгүй. Төррийн албыг цэвэрлэх хэрэгтэй. Намын томилолтоор яам тамгийн газар очсон дарга нарыг татан буулга. Маш яаралтай. Тэдний орронд уг байгууллагад удаан жил ажилласан хүмүүсээс түр томилох хэрэгтэй.

0  |  0
Цооцоо багш(202.126.88.221) 2022 оны 04 сарын 11

Манай ерөнхийлөгч ч асуудлын нүдийг олоод жинтэйхэн үг хэлж анхааруулсан өайна.Хэдсэн үг нь хэрэгжих болтугай!

0  |  0
.нацаг(192.82.76.42) 2022 оны 04 сарын 11

Тиймээ .Хэнтий аймаг дахь хөшөөнүүдээ музей нүүдээ боль зогсоо

0  |  0
Zochin(86.111.137.110) 2022 оны 04 сарын 11

delhii dahin ebropiin ornudad ch baidal mash hundred bn.Ediin zasag gej oriloldoj bn.Uchnun say hun ni uhej bhad tooj bga um alga.Covidiin omikroniig sul hayachlaa

0  |  0
Top