Цагдаагийн алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ

2022 оны 04 сарын 11

Өнгөрсөн онд “Цагдаа” мэргэжил олгох сургалтад цахим хэлбэрээр суралцаж төгссөн алба хаагчдад ажлын чиг баримжаа олгох, давтан мэргэшүүлэх сургалтыг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албатай хамтран энэ оны 04 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж байна.

Дээрх сургалтын зорилго нь шинээр томилогдсон орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдыг богино хугацаанд ажилд нь сургаж дадлагажуулах тэдгээрт хэрэгцээтэй байгаа мэдлэгийг олгох, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай дадал, чадвар олгоход чиглэгдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top