ӨНӨӨДӨР: "Аялал жуулчлал-Бизнес хэлцэл” уулзалт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.04.13)


9:00 цагт “Корпорейт хотел энд Конвейшн центр”-т “Атрын IV аян - Эх орны эрүүл хүнс” уриатай “Хүнсний хангамж, аюулгүй байдал- Газар тариалан” үндэсний чуулган болно.

9:00 цагт “Новотел” зочид буудалд “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сургалт болно.

10:00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 99176798

10:00 цагт “Баянхошуу-Бизнес инкубатор төв”-д “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн гүйцэтгэгч нар төрийн болон олон улсын байгууллага, хөдөлмөр зуучлалын байгууллагуудад “Ажилд зуучлах нээлттэй өдөрлөг” зохион байгуулна. Утас: 99059233

10:30 цагт “Баянгол” зочид буудалд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг жуулчны үйлчилгээний байгууллагууд, тур операторуудын туршлага солилцох "Аялал жуулчлал-Бизнес хэлцэл” уулзалт болно.

11:00 цагт Монголын театрын музейд зураач Б.Хосбаярын “Түмний хайртай дүрүүд миний сэтгэлийн өнгөөр” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11:40 цагт Улсын дээд шүүхийн гадна Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлэх талаар хэвлэлийн хурал болно. Утас: 99221368

14:00 цагт МҮХАҮТ-д Монгол- Британийн бизнес форум болно.

17:00 цагт УДБЭТ-т Ардын жүжигчин Т.Цолмонгийн “Эгшиглэн төгөлдөр” тоглолт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top