Харцага Н.Золбоо: Машиныг чинь авсан шигээ буцаагаад өгч болно шүү

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

Фэйсбүүк хуудсан дахь "шууд дамжуулалт"-аараа олны анхааралд өртөх болсон Д.Мөнх-Эрдэнэ гэгч уг нь 2016 онд УИХ-аас санал болгож, Засгийн газраас томилсны дагуу Хөх хот дахь Ерөнхий консулаар ажиллаж байсан төрийн хүн. Гэсэн ч өнөөдөр түүнийг улс төлөөлөх хэмжээний Консул байсан гэхэд итгэмгүй үг, үйлдэл гаргах нь цөөнгүй харагддаг. 

Баянхонгор аймгийн харьяат тул "Хонгорын хурд" ТББ-ыг тэргүүлдэг, тэр үүднээсээ нутгийнхаа урлаг, спортынхныг дэмжих гэдэг ч таагүй харилцаа дагуулж, нутаг усныхантайгаа ам мурийх нь бий. 

Тухайлбал, түүнд хаягласан постыг Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Н.Золбоо фэйсбүүк хуудаснаа дараах тайлбарыг хийлээ.

Н.ЗОЛБОО:

-Төрийн наадмын дэвжээнд 9 жил барилдахдаа хүнд бууж өгч явсанаа санахгүй юм. Улс, аймгийн наадамд барилдсан барилдаанууд минь гэрчлэх байх.Ах нь дэмжинэ гээл 2018 оны хавар өөрөө яриад эхэлсэн.Өөрөөрөө барилдаад цол авчихвал 3 өрөө байр, машин өгнө гэж амалсан. Цолоо аваад амалсан шагналаа өг гэж би нэхээгүй. Өөрөө машин өгсөн баярлаал авсан.

Хүнд юм өгөөд, өөр шиг чинь араас нь ингэж байдаг хүн харсангүй.

Шаардлагатай бол машиныг чинь авсан шигээ буцаагаад аваачаад өгөе гэж хэлсэндээ уул нь. Машин өгөөд намайг яаж ч болно гэж бодсон бол та том андуурч. Олон удаагийн доромжлолыг чинь тэвчсэн шүү.
 


Харин Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа “Зарим нэг бөхчүүд, хошин шогийнхон сонгуульд бие үнэлж, ямар ч чадваргүй хулгайч, дээрэмчдийг төрд ороход нь дэмжиж, улыг нь долоож явдгаа болих хэрэгтэй. Энэ үйлдэл чинь хөгжилд гай болж байгаа та нарын хувь нэмэр шүү дээ...

Мөн улс төрөөс биеийн бяртай бөхчүүд холдож Тархины бяртай зөв хүмүүс гарч байж улс хөгжинө...! Биеийн хүчээр нэгийг л дийлдэг... Тархины хүчээр нийгмийг өөрчилж болдог.  Жонгууг дагасан бөхчүүд минь чаддаг чаддагаа хийгээрэй бидний хөгжлийг жонхуу бөх 10,20 жилээр ухраасан! Би тэнэг хүн ойлгохоор хангалттай нотлох баримттай ярьсаар байгаа цаашдаа ч ярих болно. Жнь:Хошин шогийн хүн дооглож доромжилдог нөхдүүдийн талаар үзэл бодлоо илэрхийлсэн иргэд зөв ойлголт авсан байна лээ. Одоо зарим нэг бөхчүүдийн талаар нийгэмд ойлголт өгөх хэрэгтэй болж байгаа юм байна гэхдээ баримт нотолгоотой жишээ авч байгаад сайхан лайв хийж байгаад ярина аа” гэсэн пост оруулжээ.

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.24.58) 2022 оны 04 сарын 16

Энэ бөхчүүд зүгээр л авж байх ёстой юм шиг ядаж баярлалаа ч байхгүй шуналтай юмнууд

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 13

Өөрөөрөө барилдана гэдэг нь бодоход допинг хэрэглэхгүй барилдахыг л хэлээд байх шиг байна аа даа янз нь

0  |  0
Зочин(203.91.115.49) 2022 оны 04 сарын 13

Хошин шогийн урлага гэж ямар пм байдаг юм бэ тэд өөрөсдийнхөө амьдрал авгай хүүхдиынхээ хсуудалыг мөнгө олохын тулп марзан гэх аясаар тайзан дээр тавьж мөнгө олж байгаа юм уу даа ядарсан юм нууд өөрөсдийгөө мэдэхгүй улс төрд орж дарга цэрэг болох санаатай мөн ч тэнэг хүмүүс шүү одоо хүмүүс юм үзэж нүд тайлагдсан болохоор та нарт хууртаж хэдэн төгрөгөө өгч баярлуулахгүй шүү тэнэгүүд ээ

0  |  0
Зочин(203.91.115.49) 2022 оны 04 сарын 14

Хошин шогийн урлага гэж ямар пм байдаг юм бэ тэд өөрөсдийнхөө амьдрал авгай хүүхдиынхээ хсуудалыг мөнгө олохын тулп марзан гэх аясаар тайзан дээр тавьж мөнгө олж байгаа юм уу даа ядарсан юм нууд өөрөсдийгөө мэдэхгүй улс төрд орж дарга цэрэг болох санаатай мөн ч тэнэг хүмүүс шүү одоо хүмүүс юм үзэж нүд тайлагдсан болохоор та нарт хууртаж хэдэн төгрөгөө өгч баярлуулахгүй шүү тэнэгүүд ээ

2  |  0
zochin(202.180.216.83) 2022 оны 04 сарын 13

ӨӨРӨӨРӨӨ БАРИЛДАНА ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ. ИЙМ Л БҮДҮҮН БАРАГ ХҮМҮҮС ШҮҮ

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 14

Энд бол Мөнх-Эрдэнийн ярьсанд буруу зөрүү юм харагдахгүй л байна даа, бөхчин урлагчингуудын үнэнийг л хэлсэн байна ш дээ, энэ явдаг жорлон юу гээд хэл ам хийгээд байгаа юм бол доо

1  |  0
овид(66.181.191.207) 2022 оны 04 сарын 13

Энэ Н.Золбоот гээд бас юун хошногны үс хаанаас гараад ирэв ээ, хөдөөний хүн муутай царайтай новш байншт. Мөнх-Эрдэнэ гээд бас нэг баас байдаг юм шиг байгаан

0  |  0
Top