Монголын хөлбөмбөгийн холбоо, түүнийг төлөөлж АХБХ-ны дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон Авилгатай тэмцэх газар, түүнийг төлөөлж Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, Тамгын хэлтсийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн ажилтан, комиссар Н.Тэмүүлэн нар оролцож, хамтран ажиллах хүрээ, чиглэлийг харилцан тохиролцож, 4 жилийн хугацаатай санамж бичгийг үзэглэлээ.
Тус уулзалтын үеэр МХБХ-ны хэлтсүүд болон үйл ажиллагаатай танилцлаа. Санамж бичгийн хүрээнд авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх МХБХ-ны гишүүдийн шударга ёсны талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, хандлага тогтооход чиглэгдсэн сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах, МХБХ-ны ёс зүй, сахилгын дүрмийг тогтоох, мөрдүүлэх, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан мэдээллийг ил тод, нээлттэй байдлыг хангахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Сэтгэгдэл ( 0 )