Дөрвөн сартай хүүхдээ гудамжинд орхисон эцэг, эхээс МЭДҮҮЛЭГ авч байна 

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

Эцэг, эх нь архидан согтуурч, хоорондоо маргалдаж, бага насны хүүхдээ 30 гаруй минут гудамжинд газар хэвтүүлсэн гэх мэдээлэл өчигдөр /2022.04.13/ цахим сүлжээнд цацагдсан.

Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр /2022.04.14/ мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр тус газрын холбогдох албан тушаалтан "Өчигдөр 16.10 цагт мэдээллийг авсан. Газар дээр нь цагдаа нартай хамт очиж, тодруулга хийсэн. Ээж, аав хоёр хүүхдээ аваад явсан байсан. Тиймээс хаягийг нь тодруулж, холбогдох шийдвэрийг гаргасан. Дөрвөн сартай нярай хүүхдийг хамгаалах байранд авч ирсэн. Хүүхдийг авч ирэхээс өмнө анхан шатны шуурхай түргэн тусламжийг үзүүлсэн. Эрүүл мэндийн байдлыг нь тодорхойлсон байсан. Харин эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах чадваргүй, согтуурсан байсан болохоор цагдаагийн байгууллага эрүүлжүүлэхээр авч явсан. Одоогоор мэдүүлэг авах, хэргийг шалгах үйл явц үргэлжилж байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2022 оны 04 сарын 15

2-laa uxtel zodoj ajil xuulge zerleguudtei yag ter argaar ny xaryts

0  |  0
. (176.234.10.246) 2022 оны 04 сарын 14

Nyalh hvvhedtei bj 2uulaa arhidahgvi bol vhchih geed bga yum uu haashaa hvvrnvvd ve

0  |  0
хмм (66.181.176.175) 2022 оны 04 сарын 14

Ямар ч үр хүүхэд дахиад ийм зүйл бүү үзээсэй пзда лалруудын савыг нь авч хаявал таарна архичин янхнууд бас алцайж хэвтэхээ мэднэ эр нь дүүрч угаасаа л адгууснууд эм нь ядаж хариуцлагатай баймаар юм

1  |  1
З(118.235.4.25) 2022 оны 04 сарын 14

Арчаагүй юмаа. Эх нь бас архичин байж хүүхэд гаргаж яадаг байнаа. Эр эм 2 2лаа архичин бол ирээдүй тодорхой. 4хэн сартай нялх хүүхдийг яаж чадаж байнаа

0  |  0
Top