Фэйсбүүк дэх "шууд дамжуулалт"-аараа олны анхааралд өртөх болсон Д.Мөнх-Эрдэнэ гэгч уг нь 2016 онд УИХ-аас санал болгож, Засгийн газраас томилсны дагуу Хөх хот дахь Ерөнхий консулаар ажиллаж байсан төрийн хүн. Гэсэн ч өнөөдөр түүнийг улс төлөөлөх хэмжээний Консул байсан гэхэд итгэмгүй үг, үйлдэл гаргах нь байнга давтагдах болсон.
Баянхонгор аймгийн харьяат тул "Хонгорын хурд" ТББ-ыг тэргүүлдэг, тэр үүднээсээ нутгийнхаа урлаг, спортынхныг дэмжих гэдэг ч таагүй харилцаа дагуулж, нутаг усныхантайгаа ам мурийж байгаа нь нэг бус удаа харагддаг.
Тухайлбал, хамгийн сүүлд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Н.Золбоотой цахимаар маргаан өдөөж, бэлэглэсэн автомашинаа буцаан авахаа сошиалд зарлаад байв.
Тэгвэл улсын харцага Н.Золбоо түүнд өгч байсан автомашиныг нь буцаан өгч буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр "Авсан бол өгдөг жамтай. Хадаг сүүгээ бариад машинаа буцаагаад өглөө. Миний өчүүхэн ч гэсэн амжилтыг үнэлж шагнан, урамшуулсан таньд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье. Одоо урагшаа хараад явцгаая, адилхан эр улс" хэмээн фэйбүүк хуудаснаа бичжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Ene buhchuuded mashin uguud bdaggiiiiig buur yaagaad ch oilgodoggui um \n
Уг нь 200 сайхан унаа.Энэ хэдэн бөх хозиолын дуучид,нүүрс түүхий эдийн хэдэн оркууд,гошин шогийн алиалагчид за тэгээд улстөрийн хэдэн хулгайчид л брендийн нэр унагаж бна даа
Өө эр улс ингээд учраа олох нь сайхаан. Өгч үзээгүй, авч үзээгүй хүмүүс олныг өгүүлэн үглэмүй.
Анхнаасаа бөхөд машин өгдөг нь буруу. Бөх ямар гавьа байгуулсан гэж шагнал хвдаг юм бол авхаасаа ичмээр юм
Бөх хүн баялаг бүтээдэггүй\nБөхөн гөрөөс сааль өгдөггүй гэж ямар үнэн үг юмбэдээ.
Өгсөн юмаа авдаг өөдгүй новш вэ үхэж далд ороогой
Ер нь хэн нэг бөхөд ганц нэг давсаных нь төлөө машин тэрэг тэр тусмаа 200 өгнө гэдэг чинь ч эрүүл хүнээс гарах үйлдэл биш шүү, Мөнх-Эрдэнэ үүнийг хожуу ч гэсэн ойлгож, алдаагаа засаж залруулсан нь сайшаалтай