Украины Тэргүүн хатагтай Олена Зеленськагийн CNN агентлагт өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Болж буй үйл явдлыг та болон танай гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авч байна вэ?
-Болж буй бүх процесс яг л олсон дээр алхахтай адил. Хэрэв яаж алхахаа мэдэхгүй, эргэлзэж, бодож эхэлбэл цаг хугацаа, тэнцвэрээ алдана. Тиймээс зүгээр л урагшилж, хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Яг одоогоор украинчууд барьц алдаж байна.м
-Та Тэргүүн хатагтай болохдоо хүүхдийг өөрийнхөө ажлын хамгийн гол хэсэг болгоно хэмээн мэдэгдэж байсан. Харин одоо өөрийн болон Украины нийт хүүхдүүдийг дайны бүсэд байгааг харах ямар сэтгэл өвтгөм юм бэ?
-Хүүхдүүд болон тэдний хамгийн чухал хэрэгцээг хангах нь миний ажлын гол хэсэг нь бөгөөд украин хүүхэд бүрд тэгш эрх олгох нь зорилго минь. Дайнаас өмнө сургуулийн хүүхдүүдийн хоолны орцыг шинэчлэх илүү амттай, тэжээллэг хүнс хэрэглэх тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байсан. Та надад одоо яг ямар мэдрэмж төрж буй талаар асууж байх шиг байна. Надад яг л хаягдсан юм шиг мэдрэмж төрж байна. Одоо бид хоолны талаар бус хэрхэн амьд үлдэх талаар л ярьж байна. Украины нийт хүүхдийн талаас илүү хувь нь дэлхийн бусад улс орон руу дүрвэсэн.
Тэр олон сая хүүхэд бие махбодь болоод сэтгэлзүйн хувьд шархадсан. Оросууд халдан довтлохоос өмнө тэд Европын бусад орны хүүхдүүдийн л адил баяраар юу хийхээ төлөвлөдөг, төлөвлөгөөтэй хуваарьтай байсан. Та байшиндаа засвар хийгээд цонхны тавцангаа цэцгээр чимэглэсэн гээд төсөөлөөд үз дээ. Харин одоо тэр бүхэн тань сүйдэж, байшингийнхаа балгасан дээр дулаацахын тулд гал түлж сууна. Энэ бол украин айл бүрд тохиолдож буй явдал.
-Та эмэгтэйчүүд, хүүхдүүдийг дэмжих чиглэлээр хийж байгаа ажлынхаа талаар яриач. Ер нь Украинд туслахын тулд дэлхий дахин юу хийж чадах вэ?
-Би хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна. Нэгдүгээрт, хамгийн эмзэг бүлэг болох хорт хавдартай, хөгжлийн бэрхшээлтэй болон өнчин хүүхдүүдийг хүлээн авч, эмчилгээ хийхийг зөвшөөрсөн улс орнууд руу нүүлгэн шилжүүлж байгаа. Гол зам нь Польш бөгөөд тэндээс Европын бусад орон руу явдаг. Хоёрдугаарт, оросуудын бөмбөгдөлтөд өртөж буй хотуудад шинэ төрсөн хүүхдүүдийг дэмжих зорилгоор инкубаторуудыг дэлхийн бусад орноос авч тусламжаар авч эмнэлгүүдэд байрлуулж байна. Эмнэлгүүдэд цахилгаан тасарч, хүүхдүүдийн амь насанд аюул учирсаар байгаа. Тиймээс бидэнд хүүхдүүдийнхээ амийг таслалгүй авч үлдэх төхөөрөмж хэрэгтэй байна. Одоо Украинд зөвхөн хүмүүнлэгийн тусламж хангалттай бус болсон.
-Мөргөлдөөн эхэлснээс хойш нөхөртэйгөө уулзсан уу?
-Влодимир болон түүний багийнхан Ерөнхийлөгчийн оффистоо байгаа. Аюулгүй байдлын үүднээс би болон хүүхдүүд тэнд байх боломжгүй болсон. Сүүлийн сар гаруй хугацаанд нөхөртэйгөө утсаар л ярьж байна.
-Та нөхөртэйгөө их сургуульд байхдаа танилцаж, 2003 онд гэрлэсэн. Түүнийг ийм шийдвэр гаргана гэдгийг мэдэж байсан уу?
-Намайг үргэлж дэмжинэ гэдгийг нь би сайн мэддэг байсан. Дараа нь тэр гайхалтай аав, гэр бүлийнхээ хамгийн сайн дэмжигч болсон. Одоо ч хэвээрээ байгаа. Тэр огтхон ч өөрчлөгдөөгүй.
-Та 17 настай Саша, есөн настай Кирило гэсэн хоёр хүүхэдтэй. Тэдэнд дайныг хэрхэн тайлбарласан бэ. Та тэдэнтэй хамт байгаа юу?
-Тийм ээ. Би хүүхдүүдтэйгээ хамт байгаа. Тэдэнд юу ч тайлбарлах шаардлагагүй. Бид болж бүй бүхий л үйл явдлын талаар илэн далангуй ярилцдаг. Тэд болж буй бүхий процессын талаар мэдэж байгаа бөгөөд томчуудаас ч илүү ойлгож байгаа.
-Оросуудын хамгийн эхний зорилтот бай нь Украины Ерөнхийлөгч буюу танай нөхөр. Хоёр дахь бай нь танай гэр бүл хэмээн таны нөхөр мэдэгдэж байсан. Энэхүү аюулыг хэрхэн даван туулахаар төлөвлөж байна вэ. Юу таныг Украинд үлдэхэд нөлөөлсөн бэ?
-Яагаад ч юм надаас энэ асуултыг олон хүн асуудаг. Гэхдээ украин хүн бүр оросуудын бай болох эрсдэлтэй. Эмэгтэйчүүд болон хүүхдүүд хүртэл.
Краматорск хотоос нүүлгэн шилжүүлэх ажллагааны үеэр Оросын пуужинд өртөж амиа алдсан хүмүүс Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүд биш, зүгээр л украинчууд байсан. Тэгэхээр дайсны нэг номерын бай бид бүгдээрээ гэсэн үг.
-Танай ард түмэнд үйлдсэн харгис хэрцгий дайралттай холбоотойгоор орос эхчүүд, эхнэрүүдэд яг юу гэж хэлмээр байна?
-Оросууд дайны гэмт хэрэг үйлдэж байна. Тухайлбал, тэд Буча хотод энгийн иргэдийг хядаад цогцсыг нь гудамжинд орхисон байсан. Бучагийн хохирогчдын нэг болох оросуудын суманд өртсөн Татьяна гэх эмэгтэй нөхрийнхөө цогцсыг түрэмгийлэгчдээс авахыг хүссэн ч зодуулж, хүлүүлсэн тухай түүхийг уншаарай. Үүнийг оросуудад яаж ойлгуулах вэ. Тэд хэтэрхий харалган байна. Тэд сонсохыг, харахыг хүсэхгүй байна.
Одоогоор хамгийн чухал нь хохирогчид маань статистик болж хувирахгүй байх нь юм. Тийм ч учраас би “Бидний уй гашууд бүү дасаарай л” гэж хэлмээр байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 13 )
Донбассд . . Олог мянган хүн. Хүүхэд яргалж. Азж бхад 14 жил юү хийсэн ФАШИСТ ВЭ.
Гайхалтай эмэгтэй байна дэмжиж байна
Энэ авгай хар тамхи татаж мансуурч бга зураг нь дэлгэгдээд дэлхийг шуугиулсан биздээ . Нөхрийнхөө нэр төрийг бодохгүй яасийн .
Украйнчууд өөрсдөө орос хэлтэй иргэдээ хядсан . Энэ тэргүүн хадагтай гэх хохирогчийн дүрд тоглосон авгай мэдэж л бснштээ болиулахгүй яасийн . НАТО гээд далдаганаад бхаар дайн эхлүүлэхгүй яахын . Угаасаа хүүхдүүдийн төлөө юу ч хийхгүй бн гэж үхтлээ шүүмжлүүлж бсн биздээ . Төлөвлөж бсн гэчжээ хихи
Orosiin bolood ukrainii olon zuun xyyxdyyd enyynees bolj yxsen gej xelj bolno, onoodor tergyyn xatagtai bish alialagchiin exnereeree baisan bol dain degdexgyi ch baix baisan yum bil yy xen medlee !Xatagtai baixdaa xiix yyrgeed xiigeegyi xyn odoo ingeed yariad zogsox ni zyid niitsexgyi !
бүтэн8 жил энгийн иргэдийг фашистууд алж хядаж бхад зүрх нь шимшрээгүй хүн яаж ийм зүйл ярьдаг бнаа Зел. энэ 2 яг адил
Ulaan tug bariad ukrainii fashistuudiin oodoos zorigtoi garch irsen ukrain emgenii xajuud bol ene xen ch bish !!!
Xajuudaxaa xen boloxiig ert l xelex baij dee !Xar tamxia tataad mansuuraad xiisen bichleg ni delxiig shuugiulj baina daa !
Дайчин эмэгтэй байна.Украйнчуудад ялалт.Түрэмгийлэгчид сүйрлээр төгсдөг жамтай
Амжилт хүсье, дайн дуусч оросууд нутаг руугаа буцаасай.
Ukrainii banderuud uursduu nuxaad orosuudad xergii n toxoid bga gee buz de
алиалагчын эхнэр
Хар тамхичин худалчаа аваад дэлхийгээс зайл !!