“Тогоруут нуурын айзам-II” уралдаанд Б.Батхолбоогийн ном шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Баасанжавын Оролзод агсны нэрэмжит “Тогоруут нуурын айзам-II” анхны номын уралдааны дүн гарлаа. Энэ удаагийн уралдаанд нийт 20 орчим бүтээл ирснээс яруу найрагч Б.Батхолбоогийн “Хавар би чамаас хагацаж үл чадна” яруу найргийн ном шалгарлаа.

Б.Батхолбоо нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул бөгөөд өдгөө МҮОНРТ-ийн сэтгүүлчээр ажиллаж байгаа. “Тогоруут нуурын айзам” анхны номын уралдаан нь 18-30 насны анхны номоо гаргаагүй уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд хүргэх, сурталчилан таниулах зорилготой юм. Тус уралдаан ноднин жил анх удаа зохион байгуулагдсан бөгөөд Өвөрхангай аймгийн уугуул МҮИС-ийн багш, яруу найрагч Н.Оюунбилэг шалгарч, “Анхны намар хийгээд айсуй борооны бадгууд” номоо хэвлүүлж байсан билээ.  

Баасанжавын Оролзод нь Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул, “Шүлэгтэй навчис”, “Ширээтийн суурин” яруу найргийн ном хэвлүүлж, олон түмэнд хүрсэн Тогоруутай нуур, Чинийхээ дэргэдээс... зэрэг дуунуудын шүлгийг зохион мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч байсан юм. Мөн тэрээр төрөлх сумынхаа Засаг даргын орлогч, ИТХ-ын даргаар ажиллаж байлаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заяака (66.181.161.78) 2022 оны 08 сарын 01

Даруухан авьяаслаг залуу шүү. Их Амжилтыг хүсье ээ

0  |  0
Baas(202.9.40.18) 2022 оны 05 сарын 14

Zaa Ene bol arai shv hha

0  |  0
Zochin Boloroo(66.181.161.1) 2022 оны 04 сарын 18

Мундаг шүү

0  |  0
Top