СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослоор хоёр иргэн амиа алджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

Өнгөрсөн амралтын /2022.04.16, 17/ өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 524 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 379 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтэж бэртсэний 8 нийслэлд, 7 орон нутагт бүртгэгджээ.  Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 , орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна. 

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж,  3 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтсэн.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдсэн байна. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top