ЦЕГ: Өөрийгөө шатаах гэсэн иргэн жагсагч биш

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-нд Сүхбаатарын талбайд иргэн О өөрийгөө шатааж, ГССҮТ-д хүргэгдсэн талаар мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас дараах тайлбар өглөө. 

Ингэхдээ "Өчигдөр 17:35 цагт Сүхбаатарын талбай дээр хүн өөрийгөө шатаалаа гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ажилласан. Энэ хэргийн хохирогч нь 24 настай О гэгч хүн байсан. Тухайн иргэн одоо ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаа. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Цагдаагийн байгууллагаас тайлбар, мэдүүлэг аваад ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болохоор одоогийн байдлаар тухайн иргэний хувийн мэдээллийг хүргэх боломжгүй. 

Бид тухайн иргэний талаар тодорхой мэдээллийг авсан байгаа. Гэхдээ нарийвчлан шалгах зүйл маш олон байна. Жагсагч биш гэдэг нь тодорхой болсон. 

Мөн амиа егүүтгэхийг завдсан иргэн шатахуун асгаагүй. Шатамхай бодис ашигласан. Урьдчилсан байдлаар уг бодисыг шатамхай бодисыг захаас авсан байж болзошгүй гэж үзэж байгаа. Бид явсан маршрутыг нь шалгаж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Novshiin Baatarhuu(202.9.46.236) 2022 оны 04 сарын 18

Jagsagch mun bnuu bish bnuu yamar hamaa bnaa. Zgr l zaluust amidrah uram alga

1  |  0
Top