"13 настай охиныг цагдаагийн байранд 24 цаг саатуулаагүй гэх мэдээлэл ирсэн"

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд Ховд аймгийн Дарви суманд цагдаагийн хэлтсийн төлөөлөгч М нь 13 настай охиныг 24 цагийн турш гавлаж, биед нь халдан хэрэг тулгасан байж болзошгүй гэх мэдээлэл гарсан. Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тайлбар өглөө. 

Тэрбээр "Энэ сарын 14-ний өдөр буюу өнгөрөгч пүрэв гарагт Ховд.мн сайтад гарсан мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга болон аймгийн орлогч прокуророор ахлуулсан ажлын хэсэг, АТГ-ын бүс хариуцсан комиссар Дарви суманд ажиллаж байгаа.

Бидэнд ирсэн мэдээллээр, албаны хүмүүс охины ар гэрийнхэнтэй уулзсан байна. Охиныг 24 цаг хэсгийн төлөөлөгчийн байранд байлгаагүй гэсэн. Цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа байвал зохих журмын дагуу хариуцлага тооцно" гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2022 оны 04 сарын 18

Neg iimerxyy xyyxdiin erx yrgelj zorchigdoj baidag...

0  |  0
Top