"Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогч Д.Бердибекийн ЧИН ЗҮРХЭЭР аялъя

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

 

"Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогчдын нэг ая зохиогч Даулетбекийн Бердибек өөрийн бие даасан тоглолтоо хийхээр болжээ. 

Уянгалаг хөг аялгууг хүмүүний сэтгэлд хүртэл урладаг тэрээр тоглолтоо "Чин зүрх" хэмээн нэрлэсэн байх бөгөөд мөн нэрээр нэрлэгдсэн цомгоо гаргажээ. 

Тэрээр дабл цомгоо Турк улсад хэвлүүлсэн бөгөөд Казак болон Монгол хэл дээрх нийт 32 дуу багтсан аж. 

Цомгийн нээлт энэ сарын 23-ны өдрийн 14.00 цагт "Аз хур" номын дэлгүүрт болох гэнэ. Харин анхны бие даасан тоглолт нь ирэх тавдугаар сарын 6-ны өдрийн 19:00 цагаас "UB Palace"-ийн концертын их танхимд болох бөгөөд С.Жавхлан, Э.Чулуунчимэг тэргүүтэй поп болон нийтийн дууны уран бүтээлчид, мөн Казахстаны дуучин Х.Муратбек, И.Аугантай нар оролцох гэнэ. 

Найрал дууны удирдаач мэргэжилтэй тэрээр аль болох чанартай, урт настай уран бүтээл хийхийг зорин ажилладаг тухайгаа дурдсан бөгөөд уг цомог болон тоглолтод 2012 оноос хойш туурвисан шилдэг бүтээлүүд нь багтах аж. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(101.189.70.83) 2022 оны 04 сарын 18

AA KAZAK MONGOL HOER HELEER DUULAHIIN GENE EE.UG N OILGOMJTOIL BICHSEN BNASHDEE.

0  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 04 сарын 18

хасгаар дуулдаг юмуу хаашаа юм

0  |  0
Top