МҮБХ-ны Дүрэм болон Барилдааны зөвлөл хуралдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны IX "Их Эе"-эс баталсан дүрмийн дагуу Барилдааны дүрмийн зөвлөл, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөл байгуулагджээ. 

Барилдааны дүрмийн зөвлөлд
 

  • Улсын арслан Б.Ганбат
  • Улсын гарди Ж.Бат-Эрдэнэ
  • Улсын заан Д.Бумбаяр
  • Улсын заан М.Өсөхбаяр
  • Улсын заан Ц.Одбаяр
  • Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй
  • Улсын харцага Т.Амартүвшин
  • Улсын харцага Ж.Амартүвшин
  • Улсын харцага Г.Алтангэрэл
  • Улсын начин Н.Бүрэнбаатар
  • Улсын начин Б.Бадам-Очир
  • Улсын начин Д.Батбаяр
  • Улсын начин Ц.Цэрэнхүү
  • Улсын начин С.Багахүү
  • Улсын начин С.Батсуурь
  • Улсын начин Ж.Чулуунбат
  • Улсын начин Ч.Ганзориг
  • Аймгийн арслан Ч.Эрдэнэчулуун Архангай
  • Аймгийн арслан Х.Мэндбаяр Архангай
  • Аймгийн арслан Ш.Мөнх-Од Ховд
  • Аймгийн арслан С.Мөнхсүх Хөвсгөл
  • Аймгийн арслан О.Өлзиймөнх Дундговь
  • Аймгийн арслан Т.Сүрэнжав Увс
  • Аймгийн арслан Г.Ганцоож Хэнтий
  • Аймгийн начин Д.Сод-Эрдэнэ Хөвсгөл
  • Аймгийн начин Н.Анхбаяр Багануур
  • Улсын ахлах засуул Л.Хадаа нар "Их Эе"-ийн хурлаас нэр дэвшсэн байна.

Мөн МҮБХ-ны "Их Эе" хурлаас сонгогдсон Тэргүүлэгчдийн анхдугаар хурлаар Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг дараах мэргэжлийн төлөөллүүдээр бүрдүүлэхээр шийдвэрлэжээ. Үүнд,
 

  • Хууль эрх зүйч - 2
  • Нийгмийн зүтгэлтэн - 1
  • Угсаатан, түүх, өв уламжлал судлаач- 1
  • Сэтгэл зүйч, сэтгэл судлаач - 1
  • Бөхийн зүтгэлтэн -1
  • Бөх - 3

Түүнчлэн ЁЗСХ-ын зөвлөлийн гишүүдийн 20 хувиас доошгүй нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар тогтсон байна. 

"Их Эе"-ийн хурлаас Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлд
 

  • Улсын арслан Д.Ганхуяг
  • Улсын гарди Б.Гончигдамба
  • Улсын гарди Ж.Бат-Эрдэнэ
  • Улсын харцага Н.Батзаяа
  • Улсын харцага Г.Батбаяр
  • Улсын начин С.Нямжав
  • Улсын начин Б.Одхүү
  • Улсын начин Ш.Зоригт
  • Улсын начин Д.Нямхүү
  • Сэтгүүлч Н.Тамир нарын хүмүүс нэрээ дэвшүүлж, мөн бусад хүмүүс нэрийг нь дэвшүүлсэн байна.

Дээрх хоёр зөвлөлд нэрээ дэвшүүлсэн болон нэрийг нь бусад хүмүүс дэвшүүлсэн хүмүүс өнөөдөр "Монгол Бөхийн Өргөө"-нд цуглан, анхны хурлаа зохион байгуулж, албан ёсоор зөвлөлөө байгуулан ажиллах ажээ. 

Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Барилдааны дүрмийн зөвлөлд "Их Эе"-ийн төлөөлөгчид сонгогдох боломжтой юм.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top