Дархан-Уул аймаг Улаанбаатар чиглэлийн авто зам ашиглалтад ортол нэмэлт галт тэрэг аялуулахаар болжээ.
Энэ талаар өнөөдөр /2022.04.19/ Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Улаанбаатар төмөр зам"-ын орлогч дарга, ерөнхий инженер Петрович Старцевтай уулзахдаа Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын засвар шинэчлэлийн ажил дуустал нэмэлт галт тэрэг өдрийн цагаар явуулж өгөх хүсэлт тавьсан юм. Энэ дагуу 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн пүрэв гарагаас эхлэн УБ-Дархан чиглэлд нэмэлт галт тэрэг аялж эхлэхээр боллоо.
Хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэсэн УБТЗ-ын ерөнхий инженер орлогч дарга Сергей Петрович Старцев танд Дарханчуудын өмнөөс талархал илэрхийлье" гэв.
Нэмэлт галт тэрэг:
Улаанбаатар өртөөнөөс 08:50 цагт хөдөлж, Дархан өртөөнд 13:17 цагт хүрнэ.
Дархан өртөөнөөс 14:07 цагт хөдөлж,Улаанбаатар өртөөнд 19:00 хүрнэ.
Сэтгэгдэл ( 0 )