Дэлхийн алдарт зураач, монументалист Зураб Константинович Церетелигийн бүтээлүүдээр Монголд дэглэсэн “Далд шидэт реализм” зураасан зургийн үзэсгэлэнгийн нээлт болжээ.
Уругвай улсаас Япон хүртэлх уудам орон зайд уран баримал нь танигдсан агуу монументалист Церетелигийн нэр Гүржийн уран бүтээлч гэдэг ойлголтоос аль хэдийнээ хальсан.
“Далд шидэт реализм” үзэсгэлэнгийн нээлтэд Оросын Уран зургийн академийн тэргүүн, философийн ухааны доктор М.Ю.Шишин, Оросын Уран зургийн академийн хүндэт гишүүн, Буриад улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Буриадын Үндэсний музейн эрхлэгч, урлаг судлаач Т.А.Бороноева нар Оросоос хүрэлцэн ирж оролцжээ.
Үзэсгэлэн энэ сарын 19-нөөс ирэх тавдугаар сарын 2-ныг дуустал Монголын уран зургийн галерейн гуравдугаар давхар дахь Хөх тэнхимд үнэ төлбөргүй дэлгэгдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )