OMNI | "Sensation Black After Party"-д урьж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

 

Дэлхийд алдартай "Sensation Black" хөгжмийн наадам 2015 оноос хойш Монголд албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагдаж байгаа билээ. 
Энэ сарын 22-ны өдрийн 21:00 цагт "Мишээл экспо"-д байрлах хамгийн орчин үеийн "Omni Night Club"-д энэ удаагийн "Sensation Black After Party" шоу зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд жинхэнэ гал гарсан парти болох гэнэ. 

Жил бүрийн хаврыг үдэж, зуны эхлэлийг тавьдаг уг шоу долоо дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Үнэ цэн, сүр хүчний бэлгэдэг болсон хар өнгийн хувцсаар гангарсан залууст шилдэг есөн DJ гал гарсан сэтүүдээ толилуулах бөгөөд лазер шоу эффект зүрх сэтгэлийг тань гижигдэнэ. 

Их хотын залуустай хамт хэмнэл мэдрэн доргих залууст 100% PURE DANCE DJ PARTY болох болно гэдгийг амалсан бөгөөд тасалбар 20.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top