Олон улсын хүүхдийн наадам Улаанбаатар хотод болно

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

Соёлын Аялал Жуулчлалын Олон Улсын Нийгэмлэг, ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск хотын “Гадаад эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны төв” нийгэмлэг, тус хотын “Нефтехимик” соёлын ордонтой хамтран ирэх тавдугаар сарын 1-2-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн  “Алтан гадас” урлагийн их наадмыг Улаанбаатар дахь Русский Домын их тайзнаа зохион байгуулахаар болжээ.

Оролцогч Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын 500 гаруй хүүхдийн мэдүүлэг хүлээн аваад байна.

ОХУ-ын Эрхүү мужийн Эрхүү болон Ангарск хотууд, Буриад улс, Өвөр Байгалийн бүсийн 170 гаруй оролцогчид,  Монгол Улсаа төлөөлөх 12-оос дээш насны хүүхэд залуус ардын, эстрадын болон орчин үеийн театрын бүжиг, ардын болон эстрадын дуу төрлөөр авьяас билгээ хоёр өдрийн турш уралдуулах нь ээ.

Энэ удаа БНХАУ-ын ӨМӨЗО-ы оролцогчид цахимаар оролцох хүлээлттэй байгаа гэж Соёлын Аялал Жуулчлалын Олон Улсын Нийгэмлэгийн Монгол Улс дахь төлөөлөгч Яна Базарова ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top