Хүүхдийн наадамд Монголоос дуу, бүжгийн хамтлагууд оролцоно

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

Олон Улсын хүүхдийн “Алтан-Гадас” урлагийн XII их наадамд Монгол Улсыг төлөөлөн Монголын хүүхдийн ордны бүжгийн хамтлагууд,  нийслэлийн «Уухай», «Мэри Поса», «Суран Жолоо» бүжгийн студи, Улаанбаатар дахь "Русский Дом" -ын дэргэдэх монгол ардын болон сонгодог бүжгийн "Сувд Дэнс" студи, Буриад улсын Ардын жүжигчин Б.Амархүүгийн гоцлол дулаачийн "Амархүү Вокалс" сургууль, нийслэлийн Багануур дүүргийн «Бүжиг-Бүжиг» студи, Дорноговь аймгийн Сайншанд хотын "Саруул Дэнж" болон «Magic Club» студиуд, Замын-Үүд хотын «Говийн Уянга Борхойн Дэг» хамтлаг, Орхон аймгийн Эрдэнэт хот, "Эрдэнэт" ТӨҮГ дэргэдэх Орос-Монголын хамтарсан сургуулийн "Цоглог Залуус" хамтлаг орохоор сонгогдоод байна.

Сонирхуулахад, ОХУ-ыг төлөөлөх хамтлагууд дунд энэ онд 80 жилийнхээ ойг тэмдэглэж буй Буриад үндэсний дуу бүжгийн домогт "Байкал" театрын дэргэдэх бүжгийн студийн уран бүтээлч хүүхдүүд ирэх аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top