Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн даргаар ажиллаж байгаа "Сахал" хочит Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн.
Тус газраас түүний гэр болон ажил, хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийсэн бөгөөд мөрдөн шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэл тогтоогдсон тул цагдан хорих саналыг прокурор, шүүхийн байгууллагад хүргүүлсэн.
Энэ хүрээнд өнөөдөр /2022.04.21/ яллагдагч Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг шүүх хурал боллоо.
Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая яллагдагч Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих шийдвэр гаргалаа.
Д.ЭРДЭНЭБИЛЭГ, М.МӨНХБААТАР НАРТ ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ
Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч М.Мөнхбаатарт урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал тус тус ирүүлснийг 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагч нарын өмгөөлөгчийг оролцуулсан бөгөөд тэдний гаргасан санал, хүсэлтийн үндэслэлтэй шүүх танилцсаны эцэст яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар, яллагдагч М.Мөнхбаатарт урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татан шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулахад дараах тайлбарыг өгсөн юм.
-Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ?
-Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэсэгт шалгаж байгаа. Түүнд эрүүгийн хэрэгт үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг хийж байна. Түүний хамааралтай тодорхой обьектуудад нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагаанууд явуулсан. Ингээд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл илэрсэн учраас түүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авах саналыг Авлигатай тэмцэх газраас прокурорын байгууллагад хүргүүлсэн.
-Д.Эрдэнэбилэгийг хэдий хугацаанд цагдан хорих вэ?
-Хэрэгт холбогдсон тухайн иргэнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлнэ. Прокурорын байгууллага саналыг боломжит хурдан хугацаанд хүлээж авч, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр хүргүүлдэг. Ингээд хэргийн холбогдогчийн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг шүүхийн байгууллага шийднэ гэсэн үг.
-Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий Худалдаа хөгжлийн банкны байр болон гэрт нь нэгжлэг, шалгалтыг хийсэн. Үүнтэй холбогдуулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түүнтэй холбоотой баримтыг устгахыг завдсан гэсэн мэдээлэл гарч байна. Энэ үнэн үү?
-Шалгаж байгаа үндэслэлийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөгч хуульд заасны дагуу хэрэгт хамаарал, ач холбогдолтой баримт байгаа гэж үзсэн тохиолдолд прокурорын зөвшөөрлийн хүрээнд нэгжлэг хийх, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг.
Сэтгэгдэл ( 12 )
elbegdorj eelj irsen dee
uxej baisan muu luuxaan xezee xereglex gej ingej bux yum ruu daurnaa xurdan dald or
Энэ хүний тухай мэдэх мэдэхгүй, ямарч мэдээлэлгүй гээд хүн болгон л бичиж чичилж бна. Энгийн иргэд бол мэдээллээс хол шүү. Сургаар хүн муулахаа больцгооё. Монголчууд арай хөрөнгөжсөн нэгэндээ тун таагүй хандах юм
Хэдхэн хоноод л ”сахарын өвчтэй” бие нь муудлаа гээд л гараад ирнэ биз. Сураагүй юм биш дээ, хэсэг шуугиад л алга болно шдээ.
Xxbank zugeer uuu evgui l bn da
uudgui uvgun yaj hool n hooloig davdag bna Mgl uls.n amdar hund bhad uls oron ard tumen hohrooj uur.n jargal.g huuj yavdag uudgui nugeltei uvgun buh hurungiig n huraaj uls.g hohrolgui bolgoh heregtei horood yu hohrol bargad huu ard tumen min ee
ээлжит жүжиг эхэллээ дээ. найруулагч нь эрлэгдорж
Энэ хүнийг хорьж гэмтвэл төр маань утгатай болно доо
Гол нь өрийг нь төлүүл, хорих нь чухал биш. Эрдэнэбилэг сайхан жүжиг таьдаг гар гэнэ.
shuud ustgald oruul
Гол нь засгийн эрхэнд гарчаад ард түмнийхээ биш бүлэглэлийн төлөө ажилласан улс төрчдийг илчлүүлээрэй.ингэж байж л монгол улс хөгжинө.сүүлийн 30 жил бид ядуурахаас аргагүй цөлмөсөн байна.
АМИЙГ НЬ ЧАНГАА! ХАНДЫГ НЬ ХАГА ДАР! НӨГӨӨДҮҮЛЭЭ ИЛЧИЛТЭЛ НЬ ТАМЛА!