Ялтнуудыг мод тарих ажилд хамруулж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” төслийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджавын санаачлагаар тус байгууллага 100 сая мод тарих үүрэг чиглэл авсны дагуу Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба тодорхой ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Нийслэлийн хэмжээнд хяналтад байгаа нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудаар “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчит төрийн үйлчилгээний газарт 10 нэр төрлийн 1 наст цэцэг болон хүнсний ногооны үрсэлгээ, улиастайн саваа мөчир бэлтгэх, хөрс боловсруулалт, нарийн ногооны үрсэлгээ, арчилгаа, усалгаа, цэвэрлэгээ хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгүүлэн, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 12000 гаруй модны үрсэлгээг хийж, 7500 нарийн ногооны үрсэлгээ, 200 гаруй модны нүх ухаж бэлтгэлээ.

Цаашид Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба нь нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудаар нийтийн ашиг сонирхолд нийцсэн, хүрээлэн байгаа орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн ажлуудыг хийлгэхээр зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд, 2022 оны 5 дугаар сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон улсын худалдаа, ложистикийн төв” ХК-тай хамтран 6 га газарт 73000 мод тарих ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.118.150) 2022 оны 04 сарын 22

Энэ ёстой зөв ажил шүү. Хийх ажилгүй архи уудаг ажилгүй хүмүүсийг ядаж иймэрхүү ажилд дайчлан ажиллуулбал хэн хэндээ хэрэгтэй.

0  |  0
Zochin(109.89.151.254) 2022 оны 04 сарын 21

Demjij baina, tedniig xodolmorlyylex xeregtei !

0  |  0
Top