Ойролцоо унасан бөхийг хөлийн цэц хараагүй бол ДЭЛГЭЦЭЭР ШҮҮНЭ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны "Их Эе" хурлаас баталсан дүрэмд “Барилдааны дүрмийн зөвлөл”-ийг 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тогтмол үйл ажиллагаа явуулж байхаар шийдвэрлэсэн билээ.

"Их Эе" хурлаас “Барилдааны дүрмийн зөвлөл”-д орж ажиллахаар
 

  • Улсын арслан Б.Ганбат
  • Улсын гарди Ж.Бат-Эрдэнэ
  • Улсын заан Д.Бумбаяр
  • Улсын заан М.Өсөхбаяр
  • Улсын заан Ц.Одбаяр
  • Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй
  • Улсын харцага Т.Амартүвшин
  • Улсын харцага Ж.Амартүвшин
  • Улсын харцага Г.Алтангэрэл
  • Улсын начин Н.Бүрэнбаатар
  • Улсын начин Б.Бадам-Очир
  • Улсын начин Д.Батбаяр
  • Улсын начин Ц.Цэрэнхүү
  • Улсын начин С.Багахүү
  • Улсын начин С.Батсуурь
  • Улсын начин Ж.Чулуунбат
  • Улсын начин Ч.Ганзориг
  • Аймгийн арслан Ч.Эрдэнэчулуун Архангай
  • Аймгийн арслан Х.Мэндбаяр Архангай
  • Аймгийн арслан Ш.Мөнх-Од Ховд
  • Аймгийн арслан С.Мөнхсүх Хөвсгөл
  • Аймгийн арслан О.Өлзиймөнх Дундговь
  • Аймгийн арслан Т.Сүрэнжав Увс
  • Аймгийн арслан Г.Ганцоож Хэнтий
  • Аймгийн начин Д.Сод-Эрдэнэ Хөвсгөл
  • Аймгийн начин Н.Анхбаяр Багануур
  • Улсын ахлах засуул Л.Хадаа нарын төлөөлөгчид нэрсээ ирүүлсэн болно.

Үүн дагуу “Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн анхны хурлыг өчигдөр (2022.04.21) товлож, зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон баталгаажуулах, дүрмийн зарим заалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. Тус хуралд,
 

1. Дархан аварга Х.Баянмөнх

2. Улсын заан Д.Бумбаяр

3. Улсын харцага Ж.Амартүвшин

4. Улсын начин Б.Бадам-Очир

5. Улсын начин Д.Нямхүү

6. Улсын начин С.Батсуурь

7. Улсын начин Ч.Ганзориг

8. Аймгийн арслан Х.Мэндбаяр

9. Аймгийн начин Н.Анхбаяр

10. Улсын ахлах засуул Л.Хадаа нар хүрэлцэн ирж оролцов.

Хурлыг МҮБХ-ны дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням удирдан ажиллав. Хуралд оролцогсдоос доорх саналууд гарч дараагийн хурлаар дахин хэлэлцэж дүрэмд тусгахаар шийдвэрлэв. Үүнд:

Барилдааны идэвхийг нэмэгдүүлэх санал
 

  • Барилдааны идэвхийг нэмэгдүүлэх үүднээс барилдааны үндсэн цагт элэг бүс, сэнжигний барьцны дараа толгой зөрүүлж суганы хонхор, зодогны хормойноос барьж хоёр талаар тус бүр 3 минут барилдсаны дараа дан золгооны барилдаан руу шилжих,
     

Удсан барилдааныг шийдвэрлэх талаарх санал
 

  • Үндсэн цагт давхар золгооны барилдаан дууссаны дараа шодож, бөхөд давхар шуудагны давуу барьц олгож барилдуулах
     
  • Үндсэн цагт давхар золгооны барилдаан дууссаны дараа шодож, бөхөд толгой зөрүүлж давхар сугадсан барьц олгож барилдуулах
     
  • Үндсэн цагт давхар золгооны барилдаан дууссаны дараа шодож, гар холбож тэвэрсэн барьц өгч барилдуулах
     
  • Үндсэн цагт давхар золгооны барилдаан хоёр талаар тус бүр 3 удаа байх ба хаялцахгүй тохиолдолд 5м диаметртэй тойрогт оруулан давхар шуудагнаас барилдуулах. Үүнд тойрог дотор унасан болон тойргоос 2 удаа гарсан бөхийг унасанд тооцох
     
  • Үндсэн цагт давхар золгооны барилдаан 2 талаар тус бүр 3 удаа байх ба хаялцахгүй тохиолдолд хэн түрүүлж, 3 удаа шуудагны барьцаа тавьсанг унасанд тооцох,

Барилдааны шүүлтийн талаарх санал
 

  • Ойролцоо унасан хоёр бөхийг хөлийн цэцүүд мэхний гүйцэтгэл, барилдааны агуулгаар давуулах, хөлийн цэцүүд хараагүй тохиолдолд дэлгэцээр барилдааныг харж, мөн мэхний гүйцэтгэл, барилдааны агуулгаар шийдвэрлэх,

Зодог шуудагны шаардлага
 

  • 2022 оны тавдугаар сарын 07-ны өдрийн барилдаанаас шаардлага хангаагүй өмсгөл, малгайн тэмдэг залаатай, мөн гутлын хүлэггүй бөхийг барилдуулахгүй байх. Үүнд дээрх шаардлагыг хангасан хувцас хэрэглэлийг сольж өмсөхийг даалгах ба эс хэрэгжвэл өрсөлдөгч бөхийг шууд давуулах
     
  • Шаардлага хангаагүй өмсгөл, малгайн тэмдэг залаатай, мөн гутлын хүлэггүй бөхийг хөлийн цэц, засуулууд боломжит бүх нөхцөлөөр шалгах. Шалгалтанд ороогүй талбайд гарч ирсэн бөхийг барилдаанд оролцуулахгүй ба засуул засахаас татгалзаж барилдаанаас хасах зэрэг болно.

“Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн дараагийн хурал 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 18:00 цагт "Монгол бөхийн өргөө"-нд болно.

Нэрсээ ирүүлсэн Их Эеийн төлөөлөгчдийг хуралдаа ирэхийг сонордуулж байна. Хэрэв хуралд ирэхгүй бол үүссэн нөхцөл байдлын улмаас МҮБХ-ны Тэргүүлэгчид шийдвэрийг гарган ажиллана.

Жич: Барилдааны зөвлөлд нэг аймгаас нэг төлөөлөл байна гэж заагаагүй болно.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top