“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээнийн сонгомол бөхийн төрөлд төрсөн ах дүүс болох Тынар Шаршенбеков (63 кг), Жоламан Шаршенбеков (60 кг) нар 24 цагийн зайтай аваргалж хоёулаа алтан медальтай харихаар болсон.
Тэгвэл чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд ихэр эгч дүүс мөн л хос алттай нутаг буцаж байна. Тэмцээний гурав дахь өдөр дүү Мадина Бакбергенова нь 68 кг-д түрүүлсэн бол нэг өдрийн дараа буюу өчигдөр эгч Жамила Бакбергенова нь 72 кг-д алтан медалийн эзэн болов.
Азийн аварга шалгаруулах тэмцээний 5 дахь өдрийн хуваарь:
Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан болно.
Дашрамд дурдахад тэмцээний билет үнэгүй тул "Буян-Ухаа" спортын ордонд очиж дэмжиж буй баг тамирчдынхаа барилдааныг үзээрэй.
Сэтгэгдэл ( 2 )
Goyo yumaa amjilt
Овоо муу гарууд вэ, ингээд харахаар манай шалчид их л муу байна даа, хос хосоор нь давруулаад л