Г.Ариунбаатар шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучнаар шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 23

"Чингис Хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучин болжээ.

Энэ талаар тэрээр "Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “аварга”-уудыг тодруулдаг "Bravo" шагнал гардуулах ёслолын Дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны төрөлд нэр дэвшиж, ялалт байгуулж энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон мэдээ дөнгөж сая хүлээж авлаа. Өмнө нь манай нэрт дуучин Амартүвшин хүртэж байсан юм. Сайхан санагдаж, илүү хичээж оновчтой хөдөлмөрлөх итгэл сэтгэл дүүрлээ" хэмээн өнөөдөр /2022.04.23/ өөрийн цахим хуудсаараа хуваалцлаа.

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар өмнө нь дуурийн дуулаачдын чадал чансааг шалгадаг дараах дэлхийн топ тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлсэн юм.

 

  • 2011 онд М. И. Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны шилдэг баритон, Павел Лисицианы нэрэмжит тусгай шагнал
  • 2014 онд Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байр
  • 2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин
  • 2017 онд Би-Би-Си Кардифф Дэлхийн шилдэг дуучин шалгаруулах уралдааны шилдэг дуучин (Россини, Верди, Чайковский болон Б. Шаравын "Монголын тал нутаг"-ийг дуулсан)

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.26.88) 2022 оны 04 сарын 24

Амьдрал цэгцрэхээр амжилт дагалдаж авъяас ундардгийг Ариунбаатар харуулав.

0  |  0
Top