Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-аас иргэн Ч.Мөнхбаярыг эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллатай холбоотой болон авлига авсан гэх үндэслэлээр шалгаж, цагдан хориод байгаа билээ.
Тэгвэл иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар өнөөдөр /2022.04.25/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр өмгөөлөгч Г.Баасан "Иргэн Ч.Мөнхбаяр хоригдоод 66 хонож байна. Энэ хүн дахин гэмт хэрэг хийх ямар ч үндэслэлгүй, сэтгүүлч хүн. Түүнийг төрийн нууц мэдээллийг гадаадад худалдсан, цуглуулсан, дамжуулсан гэдэг зүйл, заалтаар яллах гэж оролдож байна. ТЕГ агнуулын ерөнхий газар болжээ, ТЕГ бусдыг агнадаг газар болсон байна. Ч.Мөнхбаяр ийм гэмт хэрэг хийх хүн биш. Ганцхан Ч.Мөнхбаярыг баривчилсан. Түүнийг бүтэн нэг жил гурван сарын хугацаанд тагнаж, мөрдсөн байдаг. Энэ нь хуулийг ноцтой зөрчсөн" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Солиор т1 авгай