АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ.
Тэгвэл түүнийг өнөөдөр /2022.04.25/ АТГ-аас дуудаж, байцаалт мэдүүлэг авахаар болсон ч УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ирэх лхагва гарагт өмгөөлөгчийн хамт тайлбар, мэдүүлэг өгөхөөр болсон байна.
Харин АТГ-аас Н.Алтанхуягт 17 хуудас бүхий баримтыг танилцуулж, тэр хүрээнд байцаалт авахаар болсон талаараа мэдэгджээ.
Тэрбээр "Би 2014 онд Ерөнхий сайдын ажлаа өгсөн. Өнгөрсөн найман жилийн хугацаанд юу ч болж болно. Тэр Түр хороог байгуулж, үнэн зөвийг нь тогтоох хэрэгтэй. Би тэр Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй ямар ч холбоогүй" гэх тайлбарыг дөнгөж сая хэвлэлийнхэнд өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
Ashgui dee suulgaz zailuulah heregtej
дээрэмчидээс сайн байцаалт авах хэргтэй өдр болгон ав тэгж бжл үг гарна