Цар тахлын нөлөөллөөс үүдэлтэйгээр нийгэм, эдийн засагт хямрал үүсээд байгаа. Тиймээс УИХ-аас төсвийн тодотголыг шуурхайлж, Засгийн газраас “Хэмнэлтийн тухай хууль”-ийг боловсруулан, УИХ-аар тус тус хэлэлцэж байна. Ийнхүү хаа хаанаа хэмнэж, бүсээ чангалахаар тогтоол шийдвэр гарч байхад Б.Билгүүн гэх хууль бус даргатай Стандартчилал, хэмжил зүйн газрынхан байгууллагынхаа тугийг цэнгүүлэх ёслолын ажиллагааг орон даяар өрнүүлж эхэлсэн бололтой.
Ингэхдээ наран ургах зүгээс буюу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын нутаг, Хэнтий аймгаас эхлэн цэнгүүлж эхэлжээ. Төрийн хоёр өндөрлөгийнхөө нутгаас эхлэн туг цэнгүүлэн, мөнгө үрэхээр “Төсөв, зардал хэмнэ” гэж зарлигдсан Ерөнхий сайд нь сайшааж, “Тэвчиж болох бүх зардлаа тэвч” хэмээн үүрэгдсэн Ерөнхийлөгч нь тушаал шийдвэрээсээ буцаж, шатахуун түлш ихээр зарцуулдаг жийп автомашиныг “журмын хашаа”-нд хийгээд байгаа УИХ-ын дарга нь найр тавина гэж бодсон хэрэг үү.
Энэ жил Монгол Улсад стандартчилал хэмжил зүйн байгууллага үүссэний 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус байгууллагынхан төрийн есөн хөлт цагаан туг цэнгүүлэхээс ч их төсөвтэй, их хөлтэй ажиллагааг зохион байгуулж байгаа бололтой.
Ийнхүү байгууллагынхаа тугийг цэнгүүлсэн Хэнтий аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн дарга Ч.Пүрэвдоржоор ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй баг Дорнод аймагт тугаа буухиалан очиж, найр наадам зохион байгуулаад буцсан байна. Харин энэхүү “төсөв хэмнэ” гэсэн Ерөнхий сайдын “эсрэг ажиллагаа”-г Дорнод аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн дарга Н.Энхболд ном ёсоор болгов.
Ингэхдээ байгууллагынхаа 16 ажилтны хамт Сүхбаатар аймаг руу буухиалан, архидалт зохион байгуулж байгаагаа бахархалтайгаар өөрийн цахим хуудаснаа дурджээ. Н.Энхболд даргыг ийн явсан хойгуур тус байгууллагад хоёрхон жижүүр үлдсэн хэмээн эх сурвалж хэлсэн. Байгууллагынхаа ажилчдыг тэр чигт нь хамаад туг цэнгүүлэх нэрээр архидалт зохион байгуулж, төсвийн мөнгөөр шоудаж байгаа нөхдийг яах ёстой вэ.
“Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй” гэдэг шиг Стандартчилал, хэмжил зүйн газрын түр дарга Б.Билгүүн нь өдгөө ч суудлаа олоогүй нэгэн. “Цар тахлын хууль” гэгчээр халхавч хийж байгаад өдгөө 600 гаруй хоног хууль зөрчин ажиллаж байгаа төдийгүй Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тогтоол шийдвэрийг зөрчсөөр яваа нэгэн.
Ямар сайндаа л “Туг цэнгүүлэх” нэрээр төсөв мөнгө үрсэн балай ажил зохион байгуулах санаа сэдэж байх билээ. Одоо тэгэхээр Сүхбаатар аймгийнхан Дорноговь аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэст тугаа буухиалан хүргэж таарна. Цаашлаад говийн гурван аймаг гээд явах нь тодорхой аж. Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд шат шатанд төсөв хэмнэх гэж ядаж, дэд сайд, дэд даргын орон тоог хүртэл хязгаарлах тухай ярьж байхад Шадар сайдад нь хамаарах нэг агентлагийн дарга нь ийнхүү төсөв хөрөнгө үрж, дураараа дургиж явааг юу гэх вэ.
Ийнхүү дураараа дургиж яваа нөхдөө говийн аймагт хазаарлаж буцаахгүй бол баруун бүс Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, хангайн бүс Архангай, Увс, Баян-Өлгий, хойд бүс Хөвсгөл, Сэлэнгэ, Булган гээд тугаа цэнгүүлэхээр буухиалж мэдэхээр байна. Монголын 21 аймагт туг цэнгүүлэхэд чамгүй их хөрөнгө мөнгө зарцуулна.
Энэ нь шуудхан төв удирдлагыг хууль ёсны даргатай болгож, төрийн хууль тогтоомжид нийцүүлэхгүй бол цааш ажил явах аргагүй болсныг илтгэж байгаа хэрэг. Ташрамд дурдахад, Төрийн албаны зөвлөлөөс “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоол гарч, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг тухайн өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болгосон юм. Дээрх тогтоол гарсан өдрөөс хойш 995 хүнийг ажлаас нь чөлөөлж, хууль дүрэмд нийцүүлсэн.
Мөн дээрх 2594 хүн нь сум, багаас эхлээд агентлаг газар, Төрийн нарийн бичгийн дарга хүртэл ажил албанд томилогдсон юм. Харин тус хуулиар томилогдсон зарим агентлагийн түр орлон гүйцэтгэгчид дураар авирлан хууль дүрэм зөрчсөөр байгаагийн нэг нь Б.Билгүүн юм. Тэрбээр өөрөө хууль зөрчин ажиллаж байж энэ удаа ч УИХ, Засгийн газраас тогтоол шийдвэр гарч байхад хэнд ч хэрэггүй туг цэнгүүлэх ажиллагааг зохион байгуулж байгаа нь зориуд төрөөс гаргасан тушаал, шийдвэрийг зөрчдөг нэгэн гэж ойлгогдож байна.
С.ДАНЗАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 12 )
tug ug heleh bish , tugiin dor uursduu tsengej yvaa nyutgiinhan bndaa
Bitgii ataarahaad baigaach.huni muug uzeh hend heregtei yum.Yagaad zuragaa avahuulsan bolohgui gej.
BAAS
Туг цэнгэнэ гэж ер нь юу байдаг юм пизда
Хийх ажил олдохгүй болоод л аргаа бараад ажил хийж яваа дүр эсгээд явцгааж бна.Ямар их зав бэ?
Baliar yumnuud mash muuhai parazituud haragdaj bna.
Наад муусайн МАНгарууд чинь манай АН-ын Эрдэнэт, Хөтөл, Дархан, Багануур гээд олон үйлдвэрүүдийг маань төрд бууцааж хураасан хулгайчууд шүү, \nЯмар ч юм хийсэн мужлж харлуулж байцгаая
МАНгарууд МАНаруулж байна дөө
жинхэнэ оркууд! ёстой эргүү ацнууд юм аа? зайлаач.
Энэ нөхдөд өөр хийх ажил байдаггүй л юм байх даа, стандарт, хэмжил зүйн салбарт бол хийх ажил мундахгүй л баймаар, үндэсний стандарттай юм гэж ховорхон, техник, технологийн салбарт бол бүр бараг байхгүйтээ ижил, байгаа ганц нэг нь монгол хөрсөн дээр буугаагүй гадын аль нэг улсын, эсвэл олон улсын стандартын модон орчуулга, ийм байж туг цэнгүүлээд явдаг
kharakh tsarayny ORKUUD bayna
Khelekh ug oldokhgui baina. Iim teneguud baidag aa.\n