“Нам гүмийн дундуур” яруу найргийн ном хэвлэгджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

Яруу найрагч, Олхонуд-Баяуд  овогт Сосорбарамын Дорж шүлэг найргийн гурав дахь номоо өлгийдөн авчээ.

Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул тэрбээр төрж өссөн нутгийнхаа энгүй сайхныг, ээж аавын ачлалын ариун дээдийг, анд нөхдийн нандин холбоо, амраг хайрын гэгээн эрхэм хийгээд хүний сэтгэлийн чинад руу өнгийсөн бодролыг шүлэг найрагтаа сийлэн урладаг, авьяаслаг найрагч билээ.

Утга зохиол, яруу найргийн ертөнцөд шимтэн дурласан тэрбээр 1998 онд “Бургас гөлөглөх цаг”, 2010 онд “Борооны улирал” зэрэг найргийн номоо уншигчдын хүртээл болгож байв. Харин энэ удаад “Нам гүмийн дундуур” хэмээх бүтээлээ олноо дэлгэжээ.

Монголын утга зохиол, яруу найргийн салбарт өөрийн гэсэн өнгөөр тод гэрэлтэн яваа С.Дорж найрагчдаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХАНГАЙ(202.21.124.2) 2022 оны 04 сарын 26

төрөлх нутгийнхаа авьяаслаг найрагчдаа уран б бүтээлийн өндөр амжилт хүсье

0  |  0
Арын сайхан Хангай(202.21.124.2) 2022 оны 04 сарын 26

Төрөлх нутгийнхаа авьяаслаг найрагчдаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье

0  |  0
Top