"Бидний урлан” гар урлалын үзэсгэлэн зохион байгуулна

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

 

Соёлын яам, Монголын Театрын музей, “Уран чагт” ТББ, Уран бүтээлч Ж.Цолмон, Ж.Амартайван, Ж.Амаржаргал нартай хамтран зохион байгуулж буй “Бидний урлан” хатгамал, дүрст эвлүүлдэг тоглоом, нэхмэл урлалийн үзэсгэлэнгийн нээлт маргааш (2022.04.27) өдрийн 11:00 цагт Монголын Театрын музейн Кино танхимд болно. 

Энэ удаагийн үзэсгэлэнгээр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул Нийслэлийн Ерөнхий боловсролын 2-р дунд сургуулийн Д.Жав багшийн охид болох Ж.Цолмон, Ж.Амартайван, Ж.Амаржаргал нарын 2000-2022 оны хооронд урласан уран хатгамлын 108 бүтээл, 10 гаруй нэхмэл бүтээл болон 30 дүрс эвлүүлдэг тоглоомыг дэлгэн үзүүлэх аж.

Ж.Цолмон Цэцэрлэгийн багш бэлтгэх сургууль, Улсын Багшийн дээд сургууль төгссөн багш мэргэжилтэй. 2007 оноос “Уран чагт”, “Охид” ТББ байгуулан монголын залуу үе, охид бүсгүйчүүдэд хатгамлын сургалт явуулж, 2008 онд “Бүсгүй Жавхаа”, 2009 онд “Цэцгэн дундах хэрээсэн хатгамал” бие даасан үзэсгэлэн гаргаж “Өглөөний зочин”, “Өдрийн зочин”, “Баярын зочин” нэвтрүүлгээр уран бүтээлийнхээ талаар олон нийтэд таниулж байжээ. 

Ж.Амартайван "Хөдөө Аж Ахуйн Их Сургууль"-ийн Ойн инженер механикийн ангийн төгссөн. Ойн инженер, механик мэргэжилтэй “ANGMS exspress” олон улсын аялал жуулчлал, худалдаа, гоо сайхны чиглэлээр компанийн гүйцэтгэх захирал.

Ж.Амаржаргал МУИС-ыг Худалдааны эдийн засагч мэргэжлээр төгссөн. “YUNA” сүлжээ рестораны бизнес эрхлэгч ажээ.

Энэхүү үзэсгэлэнгээр уран хатгамлын хэрэглэгдэхүүнүүд, утасны төрлийг таниулахын зэрэгцээ уран хатгамлыг дан ганц чимэглэлийн зориулалтаар ашиглах биш ахуйн хэрэгцээнд ашиглах боломжуудыг таниулах зорилготой бөгөөд үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс худалдан авах боломжтой юм байна.

 

 

Холбоо барих:

Утас: 99129321, 86689290

Фэйсбүүк: Амартайван Чойгоржав

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top