Н.Алтанхуяг гишүүн өмгөөлөгчийн хамт АТГ-т байцаалт өгнө

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Мөрдөн шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлээд байна. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр /2022.04.27/ өмгөөлөгчийн хамт АТГ-т очиж байцаалт, мэдүүлэг өгнө. Түүнийг өнгөрсөн даваа /2022.04.25/ гарагт АТГ-аас байцаалт, мэдүүлэг авахаар дуудсан ч өмгөөлөгчийн хамт өнөөдөр байцаалт, мэдүүлэг өгөхөөр болсон юм. 

Энэ үеэрээ АТГ-аас Н.Алтанхуягт 17 хуудас бүхий баримтыг танилцуулж, тэр хүрээнд байцаалт авахаар болсон талаараа мэдэгдсэн байдаг. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
0(103.212.118.209) 2022 оны 04 сарын 27

Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin monhzul hogiin hulgaich shuu

0  |  0
Top