Д.Монголхүүд холбогдох шүүх хурал өчигдөр буюу энэ сарын 26-ний өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан ч ирэх тавдугаар сарын 9-ний өдөр хүртэл хойшилсон байна.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Монголхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.
Дээрх хэргийг өмнө нь нэг удаа хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаагаад байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Лагааг насаар нь шоронд хий.
lalar