Магнайбаярын Баасанжаргал гэх залуу нэрээ солиулж, Чингисхаан болгосон. Тэгвэл иргэн Чингисхаан өчигдөр (2022.04.26) автомашин жолоодож явахдаа зөрчил гаргасан тул цагдаад шалгагдаж байна.
Тодруулбал, 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 20:00 цагийн орчим Сүхбаатарын талбайн зүүн урд замын зорчих хэсэгт иргэн Чингисхаан нь Х.Insight маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээгүй, жолоодох эрхээ хасуулсан зөрчилтэй байжээ.
Уг зөрчлийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс Чингисхааны тээврийн хэрэгслийг түр саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчихийг аливаа хэлбэрээр албадан тулгах, дэмжихийг хориглоно” гэж заасан.
Иргэдийг төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, аливаа үйл ажиллагааг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцэх, эсхүл доромжилсон үйлдэл гаргахгүй, албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахгүй замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.
Сэтгэгдэл ( 6 )
Монголын цагдаа танил талгүй эд хөрөнгөгүй ядарсан бас дээрэлхэж болох нэгэнд үнэн эр бяр хар өгөр шаарнууд да… өмхий долоогч нар .. хувцасны голууд
Монголын цагдаа танил талгүй эд хөрөнгөгүй ядарсан бас дээрэлхэж болох нэгэнд үнэн эр бяр хар өгөр шаарнууд да… өмхий долоогч нар .. хувцасны голууд
Энэг амьтанг яах нь бэ ? Монголын цагдаа дандаа бөөсөнд хутга… хар хошногнууд
Нэр хүндэдсэн байна, баахдаа жаргалтай байсан нь дээр
Энэ нэг эргүү юм их хааны нэрийг шавартай хутгаад явах юм аа
Хааны нэрийг энэ мэт бадарчинд зээлдүүлж болохгүй, буцааж аваад хуулиар хоригло