Архангай аймгийн засаг дарга М.Батжаргал болон Цахир сумын Засаг дарга Д.Галбаатар нар хууль зөрчин Цахир сумын нутаг Хясаа уул хэмээх газрын Ужигт болор ууланд ашигт малтмал олборлох зөвшөөрлийг хууль зөрчин үгсэн хуйвалдах хэлбэрээр өгсөнд нутгийн иргэд бухимдалтай байна.
Үгсэн хуйвалдаж, хууль зөрчсөн гэж байгаагийн учир нь Цахир сумын засаг дарга Д.Галбаатар нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар уг асуудлыг хэлэлцүүлээгүйд оршиж байгаа юм. Хууль дүрмээрээ бол уг асуудлыг сумын ИТХ-ын 7 Тэргүүлэгч хуралдаж шийдэх ёстой байсан. Гэвч Цахир сумын засаг дарга Д.Галбаатар зөвшөөрөл өгөх шийдвэр гаргахдаа иргэдийн хурлын төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн саналыг утсаар авсан хэмээн тайлбарлаад байгаа. Бодит байдал дээр нэгээс бусад тэргүүлэгчид рүү огт залгаж холбогдоогүй гэнэ.
Чоно борооноор гэгчээр яг шинэ жилийн баярын өдрийн өмнө буюу 2021 оны 12-р сарын 28-нд Цахир сумын засаг дарга Д.Галбаатар тус сумын ИТХ-ын даргаар тогтоол гаргуулжээ. Тогтоолд: Цахир сумын нутаг дэвсгэр Хясаа ууланд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх “Нобле Энирже” ХХК-ийн саналыг дэмжсүгэй гэжээ.
Үүний дараа буюу 2021 оны 12-р сарын 30-ны өдөр Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол гарчээ. Тогтоолд: Архангай аймгийн Цахир сумын нутаг дэвсгэр “Хясаа уул”-нд 265 гектар талбайд “Нобле Энержи” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжсүгэй. Шийдвэрийг холбогдох газарт хуулийн хугацаанд хүргүүлж ажиллахыг аймгийн засаг дарга М.Батжаргалд үүрэг болгосугай гэжээ.
Үүгээр ч зогссонгүй 2021 оны 12-р сарын 31-ний өдөр Архангай аймгийн засаг даргын захирамж гарав. Засаг дарга захирамжлахдаа: “Нобле Энержи” ХХК-нд Цахир сумын нутаг Хясаа ууланд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосугай гэжээ.
Орон нутаг байтугай Улаанбаатар хотод ч төрийн шийдвэр ингэж гэрлийн хурлаар гардаггүй. Гэтэл энэ шийдвэрүүд яагаад ийм хурдан гарав. Улс төрийн ямар нэгэн шалтгаан байна уу гэдэг асуулт гарах биз. Ухаад үзье. Эхлээд “Нобле Энержи” ХХК хэний компани хэний компани вэ гэдгийг сонирхоод үзье.
М.Чимэддорж гэж хэн бэ
Зурагт харагдаж байгаачлан “Нобле Энержи” ХХК нь Мөнхжаргалын Чимэддорж гэдэг хүнийх. Тэгвэл Мөнхжаргалын Чимэддорж гэж хэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Мөнхжаргалын Чимэддорж гэгч нь Ардчилсан залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд 2016 онд АН-ын даргын суудлын төлөө нэрээ дэвшүүлсэн ч өвдөг шороодсон нэгэн. Бүр 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшиж байсан ч гэдэг. Түүний нэр дээр байгаа “Нобле Энержи” ХХК нь 2015 онд байгуулагдсан бөгөөд Хясаа уулны лицензийг хөөцөлдөж эхлэхийн өмнөхөн компанийн улсын бүртгэлд өөрчлөлт оржээ. Ингэхдээ М.Чимэддорж цор ганц хувьцаа эзэмшигч буюу гүйцэтгэх захиралаар нь бүртгүүлжээ. Өмнө нь уул уурхайн чиглэлийн компани, аж ахуйн нэгжгүй байсан М.Чимэддорж гэх хүн 2021 онд ийнхүү гэнэт уул уурхайн компанитай болсон байдаг.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит 2020 оны сонгуулиар Архангай аймгийн ИТХ-ын 39 мандатад нийт 79 нэр дэвшигч өрсөлдсөнөөс АН-аас 20 нэр дэвшигч ялалт байгуулсан. Ийнхүүү архангай аймагт Ардилсан нам Засгийн эрх барьж Д.Золжаргалыг засаг дарга болгосон. Гэвч М.Батжаргал нь Цахир, Хангай сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон Р.Нямдорж, Э.Баттулга нартай нийлэн хор найруулж ажлаа маш сайн хийж байсан Д.Золжаргалыг огцоруулан өөрөө засаг болсон. Цахир сумын засаг дарга Д.Галбаатар нь ч Аймгийн засаг дарга Батжаргалын хуурай ах нь юм. Тиймээс М.Батжаргал нь Засаг болохоосоо авахуулаад Цахир сумын нутагт санаархаж байсан нь тодорхой юм. Энэ асуудал нь цэвэр хувийн ашиг сонирхолын шинж чанартай гэж хардахад хүргэж байгаа юм.
Цахир сумын иргэдийн тэмцэл, эсэргүүцэлтэй тулгарсан аймгийн засаг дарга М.Батжаргал 2022 оны 04-р сарын 04-ний өдөр 2021 оны 12-р сарын 31-ний өдөр гаргасан захирамжаа хүчингүй болгосон захирамж гаргажээ. Гэсэн ч Цахир сумын иргэд энэ шийдвэрийг хангалттай гэж үзэхгүй байна. Учир нь М.Батжаргал болон түүний хуурай ах Д.Галбаатар нар нь Цахир суманд газар нутаг ухах санаархал дахин өөр хэлбэрээр үргэлжлэх магадлалтай гэж тэд үзэж байна. Иймээс газар нутгаа ухуулж, байгаль орчноо сүйтгэх гэсэн атгаг санаа агуулж байгаа Цахир сумын засаг дарга Д.Галбаатарыг огцруулахыг хүсч байгаа гэнэ. Иргэдийн шаардлагын дагуу 2022 оны 03-р сарын 30-ны өдөр Цахир сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VIII-р хурал болж нийт төлөөлөгчдийн 58.8 хувийн саналаар сумын засаг дарга Д.Галбаатарыг үүрэгт ажлаас нь огцруулах тогтоол гаргажээ.
Гэвч аймгийн засаг дарга М.Батжаргал 2022 оны 04-р сарын 01-ний өдөр уг шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэжээ. Архангай аймаг төдийгүй Монгол улсад аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой газар бол Тэрхийн цагаан нуур. Тэрхийн цагаан нуурыг тэжээгч урд хойд Тэрх гол гэж байдаг. Гэтэл лиценз олгосон бүс нутаг нь яг Тэрх голын ай сав газар байгаа нь цаашид Тэрхийн цагаан нуурыг химийн бодисоор бохирдох эрсдлийг дагуулж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 8 )
Найраа хийж начинаа төрүүлсэн дээр байхаа !!!\nЧамайг аймаар хорчин шуналын тулам гэдгийг чинь нутаг орны иргэд чинь ярьдаг болсон шүү Батжаргал минь
Үргэлжлэл:гэх яриа дараа нь хэний хяналтан дор хэзээ авч явж засварласан гэх залж байна гэж сүр дуулиан болов.Мөн саяхан болор ууланд хайгуул олборлолтын зөвшөөрөл хөөцөлдсөн гэх олон жилийн өмнө хар машин унасан залуус тэр уулыг ураад нутгийн ардад хөөгдөж дахин ирж баригдаад хэрэг нь аймаг шилжээд таг чимээгүй дуугүй ард иргэдийгэ үл тоож дугарсан сэхээтнүүдийн даралталж аймгаас дарамталууж суудаг болов уу.оршин суух иргэд илүү ихийг мэдэх сонссон байх.нутгаа шүтээнээ хамгаалж дуугардаг байсан ахмад сэхээтнүүд яагаад дуугарахаан байв дээр их том лам байгаа байх.
Иргэн би хардах эрхийн хүрээнд их олон зүйл дээр энэ дарга гэх олон жил сумын толгойд аймгаас тэтгэлэгтэй дэмжлэгтэй суусаар байгаад.мөн бүр олон жилийн өмнө 2 шүтээний багш байгаа юу засварласан гэх боловч бүх бие лааны тос гэх яриа тийм бол бие нь хайчсан бэ итгэлт хамба гэх шүтээн Орос улсынх мөн үү олон жилийн өмнө яагаад ганцхан багшийн шарилийг ганцааранг нь чулуугаар бүрсэн шавьтай нь чулуугаар бүрдээгүй вэ хэдэн оны хэдэн сард бүрсэн шавь алдагдахад тагнуулынхан ирж багш нь байна эсэхийг үзэх шалгах гэхэд хэн шүтээнийг минь хөндөх гэлээ намайг алаад дараа нь оролдоорой гээд үзүүлээгүй
Тоглож байгаа байлгүй дээ... \nУул үзээгүй байж \nХормой шуугаад яахав дээ\nУс үзээгүй байж \nГутал тайлаад яахав дээ\nЭнэ бол зовлон биш шүү\nЖаргалаа зовлонтойгоо эндүүрээд бна у\nСайн шувуу шаахад\nМуу шувуу цадна гэж\nШууд улс төр болгож\nӨөрсдөө дарга болох гээд л.....?!\nХангай сайхан ан амьтныг нь \nхайр найргүй алцгаадаг хүмүүс \nЭнэ нутаг усыг үнэн сэтгэлээсээ яг л хайрлаж харагдах байлгүй
Уурхайн техникүүд нь цахир руу яваад бна лээ
Ene sumiin darga ni yatsan gar be asar mongonii sonirhol bna daa
Yanaa ene sumiin darga chin yatsan tolgoi ni ergetsen gar be asar ih mongonii sonirhol bna da
Одоо бүр аймаг сумын дарга алт олборлох тусгай зөвшөөрөл өгч ”Ашигт малт маллын тухай” хууль зөрчдөг болжээ.